Моннис Моторс компани ТӨРИЙН НУУЦ гэсэн нэрийдлээр Нийслэлээс 6,9 ТЭРБУМ ТӨГРӨГ залилсан уу!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-01-11

Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газраас хамтарч “СУРАГЧДЫН АВТОБУС” гэх нэгэн үйлчилгээг нэвтрүүлээд удаж байгаа. Энэ хүрээнд 200 автобусыг нийлүүлэх өндөр дүнтэй гэрээг НЗДТГ нь “Моннис Моторс” ХХК-той хамтран байгуулсан байдаг. Нийт 200 автобус нийлүүлэх уг гэрээний хүрээнд 2020 онд 75, 2021 онд 75, 2022 онд 50 автобусыг авах гэрээг төрийн нууцад хамруулан 2020 оны 07 сарын эхээр байгуулсан байдаг. Нэг ширхэг автобусыг 307 сая төгрөгөөр тооцож нийлүүлэхээр тооцсон.

200 автобусны нийт зардал 24 тэрбум 50 сая төгрөг. Эндээс гэрээний дагуу 2020 оны 08 дугаар сарын 03-ний өдөр 6 тэрбум 915 сая төгрөгийн эхний санхүүжилт буюу 23 автобусны өртөгтэй дүйцэх мөнгийг авсан  ч ердөө ТАВХАН ШИРХЭГИЙГ л нийлүүлсэн байна. Тухайн онд нийлүүлэх 75 автобусны дөнгөж тав нь, авсан санхүүжилттэй дүйцүүлэн тооцвол 18 автобус орж ирээгүй гэсэн үг. Энд анхаарал татаж буй нэг зүйл бол ТӨРИЙН НУУЦАД ХАМРУУЛСАН, Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд хийгдсэн гэрээ. Хүүхдийн сургуулийн автобус худалдан авах үйл ажиллагаа яагаад ТӨРИЙН НУУЦ, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилд хамаарах вэ гэдэг л анхаарал татаж байна.

Үүний цаана эрх мэдэлтнүүд, биенесийн бүлэглэлүүдийн үгсэн хуйвалдаан байхыг ч үгүйсгэхгүй юм. “Моннис Моторс” ХХК-иас 2020 оны 10 сард нэг бүрийн үнэ нь 130 мянган доллароор тооцож ТАВАН ШИРХЭГ автобус нийлүүлсэн. Аудитын байгууллагаас уг төсөл арга хэмжээг шалгаж үзэхэд нэг ширхэг хүүхдийн автобусны 307 сая төгрөгийн үнэлгээний тооцоолол нь байхгүй, тооцоололгүй бөгөөд гаалийн мэдүүлгийн үнэлгээ нь 133 сая төгрөг болсон аж.  Иймд автобус нэг бүрд 174 сая төгрөгийн илүү үнийн бичилт хийгдсэнийг илрүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.56.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.