Г.БОЛДБААТАР дарга 740 САЯЫГ ТОМИЛОЛТ, ЗОЧИД БУУДАЛ, АВТОМАШИН зэрэгт үржээ!!!
Ард иргэд КОВИДОД дарлагдаж ЦАР ТАХЛААР нас барагсдаараа Монгол Улс ДЭЛХИЙД тэргүүлж, ТӨР засаг нь УЛСЫН ТӨСӨВ хүндэрсэн гээд АРД ИРГЭДДЭЭ дэм болж чадахгүй байгаа ХҮНД ЦАГ ҮЕИЙГ бид туулж ирэв. Хүнд байдалд орж буй ЗАСГИЙН ГАЗРААС алсыг харж гаргасан ганц шийдвэр нь 2021 оны 02-р сарын 17-ны өдөр гаргасан ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ТӨСӨВ ХЭМНЭХ тухай 43-Р ТОГТООЛ юм. Тус тогтоолд АЛБАН ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫГ ХЭМНЭХ, АВТОМАШИН худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг тодорхой үүрэгдсэн.
Харамсалтай нь ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД түүнийг удирдаж буй АЛБАН ТУШААЛТНУУД төрийн хууль, тогтоомжоо мөрдөхгүй байна. Үүний нэг жишээ нь ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН УДИРДЛАГУУДААС харагдаж байна
ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ ТӨҮГ-ийн даргаар Г.Болдбаатар ажиллаж байгаа. Тэгвэл Геологийн судалгааны төвийн дарга Г.Болдбаатар ЦАР ТАХЛЫН үед төсвийн мөнгө хэмнэх ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж ТОМИЛОЛТ, ЗОЧИД БУУДАЛ, АВТОМАШИНД их хэмжээний мөнгө үржээ. Тус ажилд нийт 740 САЯ ТӨГРӨГ зарлагадсан байна. Үүнийгээ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА гэж хаацайлаад сууж байх юм. Үндсэндээ ТӨСВИЙН МӨНГӨНД хандах сэтгэл гэж алга.
БАРИМТ НЭГ: ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ ТӨҮГ-ийн захирал Г.Болдбаатар ЦАР ТАХЛЫН ХҮНД ЦАГ ҮЕД буюу 2021 оны 07-р сарын 09-ны өдөр ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж ФУРГОН АВТОМАШИН ХУДАЛДАЖ АВАХ ажлын тендерийг зарлажээ. Тус ажилд 40 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ
БАРИМТ ХОЁР: ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ ТӨҮГ-ийн УДИРДЛАГУУД 2021 оны 07-р сарын 09 –ны өдөр ЧЕК ТОМИЛОЛТ гэх утгаар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнөөс 12 САЯ төгрөг ҮРЖЭЭ. Улмаар 2021 оны 07-р сарын 29-ны өдөр ТОМИЛОЛТ гэх утгаар 5 САЯ ТӨГРӨГ, 2021 оны 07-р сарын 29-ны өдөр ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮНЭ гэх утгаар 45.5 САЯ ТӨГРӨГ тус бүр зарлагаджээ
БАРИМТ ГУРАВ: Тус газрын удирдлагууд 2021 оны 06-р сарын 10-ны өдөр мөн л ТОМИЛОЛТ нэрээр 10 САЯ төгрөг үрсэн бол 2021 оны 06-р сарын 10-ны өдөр ТОМИЛОЛТ нэрээр 18 САЯЫГ зарлагаджээ
БАРИМТ ДӨРӨВ: Х.ЛХАГВАСҮРЭН дарга 2021 оны 08-р сарын 09 -ны өдөр ТОМИЛОЛТ нэрээр 5.5 САЯ ТӨГРӨГ зарлагадсан бол 2021 оны 08-р сарын 23-ны өдөр ЗОЧИД БУУДЛЫН ХӨЛС гэх утгаар 5.6 САЯ ТӨГРӨГ ҮРЖЭЭ. Улмаар 2021 оны 08-р сарын 23-ны өдөр ТОМИЛОЛТ гэх утгаар 6 САЯ төгрөг зарлагаджээ
БАРИМТ ТАВ: 2021 оны 08-р сарын 23-ны өдөр ТАВАН УЛС ТӨСЛИЙН хээрийн ажлын ТОМИЛОЛТ нэрээр 5.8 САЯ ТӨГРӨГ үржээ
БАРИМТ ЗУРГАА: 2021 оны 04-р сарын 08-ны өдөр ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАЖ АВАХ нэрээр тендер зарлаж 589 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ
ТӨСВИЙН МӨНГӨ ХЭМНЭХ тухай ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ яасан бэ?
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.159.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин