С.БАЙГАЛСАЙХАН захирал 88 тэрбумын хөрөнгө оруулалтыг юунд зарцуулсан бэ?
Сэдэв, асуудал
/
2022-01-18

Монгол улсад “Улаанбаатар” нэрээр нэрлэгдсэн гурван сургууль байдаг. Тэгвэл тэдгээрийн нэг болох Санжаагийн Байгалсайхан захиралтай Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль юм. Тэрбээр 2021 оны 11 сарын 11 нд Бээжингийн Их Сургуулиас “Элсэлтийн шалгалтын гэрээт мөнгө” гэсэн гүйлгээний утгатай 88 886 990 732 000₮ (нян найман тэрбум долоон зуун гучин хоёр мянган) төгрөгийн хөрөнгө оруулалт авч, улмаар дөрвөн хоногийн дараа буюу 2021 оны 11 сарын 15 нд “Байгал” гэсэн харилцагчийн данс руу 26 934 000₮ (хорин зургаан сая есөн зуун гучин дөрвөн) төгрөгийн “6 магистрын сургалтын төлбөр буцаав” гэсэн утгатай  гүйлгээ гаргажээ.

Бидний олж мэдсэнээр Улаанбаатарын их сургуулийн магистрын хөтөлбөр 1.5 жилийн нийт суралцах хугацааны төлбөр нь 2 739 000₮ (хоёр сая долоон зуун гучин есөн) төгрөг юм байна. Олон улсын оюутан элсүүлэн суралцуулах нийт үнэ 3 600 ам.доллар буюу 10 260 000₮ төгрөг юм. Дээрх буцаалтын гүйлгээтэй зөрж байгаа юм.

Чухам “Байгал” гэсэн харилцагчийн данс руу 26 934 000₮ (хорин зургаан сая есөн зуун гучин дөрвөн) төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа нь анхаарал татаж байна. Тус сургуулийн захирал Байгалсайхан өөрийн данс руугаа их хэмжээний мөнгө авсан юм биш биз! гэсэн хардлагыг төрүүлж байна. Бид энэ талаар тодруулга мэдээллийг хүргэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.62.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.