ЦЭЦИЙН Д.Баянбилэг дарга Засгийн газрын 43-р тогтоолыг НОЦТОЙ ЗӨРЧЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-01-21

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэгд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн” хэмээгээд Үндсэн хуулийн цэцийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, эрх хэмжээг хуульчлан тунхаглажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар нь Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн бие даасан, гишүүний хараат бус байдлыг хангах, Цэц, түүний гишүүдийн үйл ажиллагаагаанд мэргэжил арга зүй, судалгаа, шинжилгээ, мэдээлэл, лавлагааны асуудлаар дэмжлэг үзүүлэх,  хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгвэл  энэ байгууллаыгн тамгын газрын тарга Д.Баянбилэг нь 2021 онд мөрдөгдөж байсан Засгийн газрын 43-р тогтоолыг ноцтой зөрчиж байгууллагынхаа нэгэн ажилтанд хүүхэдтэй болсныг тохиолдуулан 500 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байна.

Энэ нь тухайн онд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан 43-р тогтоолд заасан “1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх” гэснийг зөрчсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.