ТАНИЛЦ: Хөгжлийн банкыг ДАМПУУРАЛД ХҮРГЭЭД БУЙ өндөр дүнтэй мөнгө зээлсэн 26 аж ахуй нэгж!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-01-21

Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэг үүсвэр бол яах аргагүй ХӨГЖЛИЙН БАНК. Гэвч энэ банкийг ДАМПУУРАХ ЭРСДЭЛД ОРСОН гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн оны наймдугаар сард олон нийтэд мэдээллэж байв. Тэрбээр “нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл.  Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй нөхцөл байдалд хүрсэн” гэж байв.

Саяхан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн банкийг 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш том үнийн дүнтэй, цөөн зээлийг санхүүжүүлсэн. Нийт 74 зээл олгосноос 53 хувь нь чанаргүй зээл болжээ. Монголбанкнаас тус банканд хийсэн шалгалтын дараа дээрх дүгнэлтэд хүрсэн байна.“Энэ нь Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд буруу ажилласныг харууллаа. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүдээ цэгцлэх шаардлагатай. Шүүхэд хэд хэдэн хэргийг шилжүүлсэн ч хугацаа их шаарддаг” гэдгийг тодотгож байв.

Тэгвэл өнөөдөр ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ДАМПУУРАХ ЭРСДЭЛД ХҮРГЭСЭН 26 зээлдэгчийг олон нийтэд танилцууллаа. Дээрх аж ахуй нэгжүүд Чингис бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авсан компаниуд бөгөөд зээлээ төлөж барагдуулаагүйн улмаас ШҮҮХЭД ШИЛЖЭЭД буй аж. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.