Агаарын бохирдлыг өмнөх шиг дорвитой бууруулж чадаагүй гэх шатлгаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүдэд хариуцлага тооцон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
ШӨТХ-ын дарга Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд, дэд сайдад Сангийн яамны газрын дарга Г.Түвдэндоржийг, Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томилсон. Бид энэ удаад ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн дэд сайд Г.Түвдэндоржийн хөрөнгө орлогыг хүргэж байна.
Эрх баригч МАН-ын залуучуудын байгууллага НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2017 оноос саяханыг хүртэл Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан. Түүний жилийн орлого нь 40 сая 144 мянга, гэр бүлийн гишүүдийн нйит орлого нь 132 сая 697 мянган төгрөг. Нэг тэрбум 740 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай, 166 сая төгрөгөөр үнэлэгдэх ланд-200, бенз-ML350, тояато кровн маркийн гурван авто машинтай.
Хурдан удмын 30 адуугаа 150 саяын үнэд хүргэсэн бол 60 саяын үнэт эдлэлтэй, дотоодын банк санхүүгийн байгууллагад 905 сая төгрөгийн хадгаламжтай бол бусдаас 300 саяын авлалгатай гэжээ. Тэрбээр “Торгоны зам групп” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Тэрбээр 2013 онд гадаад худалдааны чиглэлээр "Торгоны зам групп" ХХК-ийг үүсгэн байгуулсан байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин