БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа хүлээн аваад гурав хонож байна. Шинэ сайд ажлаа авснаас хойш Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг хотын зүүн болон баруун бүс дэх Таван толгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх талаараа шинэ сайд мэдээлэл өгч байна. Энэ жил агаарын бохирдол их байгаа шалтгааны судалж, дүн шинжилгээ эхнээсээ гарч байна. Энэ жилийн хувьд мидлингээ маш орой татаж авсан байна. 9-р сар гарснаас хойш татан авалт хийсэн учир хатаалт удааширсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ганц шахмал түлшээр шийдэх боломжгүй. Арга хэмжээг цогцоор нь авах ёстой гэж харж байна.
Ажлаа хүлээн авсан эхний өдрүүдэд шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаад, үндсэн хоёр чиглэлээр шийдвэр гаргаад байна.
1-рт, Эрдэмтэн судлаачдын баг байгууллаа. Шахмал түлш бол агаарын бохирдлыг бууруулах нэг шийдэл мөн. Гэхдээ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд олон нөлөөлөлтэй холбоотой асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, Монгол Улсад бүтээгдэхүүний стандартаас гадна утааны стандартыг батлах шаардлагатай гэж харж байна. Утаа хамгийн их гарч, утаа хамгийн их гаргаж байгаа газруудын судалгаа хийнэ. Цаашид хийн, цахилгаан эх үүсвэртэй холбоотой шийдвэрүүдийн ЭХЯ-тай хамтарч гаргана.
2-рт, Утааны эх үүсвэр, орчны бохирдолтой холбоотой асуудлыг ярих ёстой. Монгол Улсад 2021 оны 12-р сарын байдлаар 1 сая 250 мянга орчим авто машин бүртгэгдсэн. Үүний 625 мянга орчим нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Үүний 500 мянга орчим тээврийн хэрэгслийг өглөө асааж байгаа нь агаарын бохирдолд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн судлаачдын үгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл дулаан гараашгүй гэсэн үг. Дээр нь тоос шороо, тоосонцрын асуудлыг шийдвэрлэх үүргийг Ажлын хэсэгт өгсөн.
182 нам даралтын зуух ажиллаж байна. Энэ 182 зуухыг цахилгаан, хийн хэлбэрт шилжүүлэх үүргийг Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт өглөө.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин