Нийслэлийн ЖДҮ-ийн газрын дарга Г.Гангамөрөн ТӨСВИЙН 455 сая төгрөгийг ҮР АШИГГҮЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-01-22

Гудамжинд ширхэгийн тамхи, бохь зарахаас өгсүүлээд халуун аарц цай зах худалдааны төвүүд, олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудад борлуулж, олсон хэдэн төгрөгөөрөө хоногийн хоолоо аргалж амь зуухыг манай улсын томчуул ЖИЖИГ БИЗНЕС, оймс, талх ногоо, өмд гутал зарж, түрээс төлж цөөн хэдхэн төгрөгийн ашиг олж түүнийгээ эргэлдүүлэхийг ДУНД БИЗНЕСИЙНХЭН гэж ойлгож болно. Манай улс бол хөгжиж буй улс. Хөгжиж буй улсын хөгжлийг жижиг дундын салбарынхан нуруундаа үүрч яваа.

Харамсалтай нь төрөөс тэднийг дэмждэг бодлого, шийдвэр, хууль тогтоомж тун ховор. Хууль байсан ч эрх мэдэлтнүүд оошоодоггүй. Наагуур цаагуур гүйж байгаад өөрийнхөө бизнесийг дэмжүүлхийг боддог. Та санаж байгаа бол ЖДҮ-гийн хулгай гэж ямар сөрөг нөлөөтэй, аймшигтай зүйл боллоо доо. Тэгвэл Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвийн өнөөгийн удирдлагуудад ч бас бусдын боломжоос ХУМСАЛСАН, ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАЛТ хийсэн болохыг АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС ТОГТООСОН БАЙНА.

Тодруулбал, тус байгууллагын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитад дурдсанаар

  1. Бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад цахимаар олгосон сургалтад өөрийн байгууллагын 14 албан хаагчдыг оролцуулж 468.0 мянган төгрөг шилжүүлсэн.
  2. Тайлант хугацаанд цахим И баримтын дүнгээс бараа материал, ажил үйлчилгээний төлбөрийг 316,952.4 мянган төгрөгийн зөрүүтэй (бэлтгэн нийлүүлэгч байгууллага И-баримтыг илүү, дутуу бүртгэсэн) шилжүүлсэн
  3. “Монголын хүний нөөцийн аудиторуудын холбоо” НҮТББ-д шилжүүлсэн 5,500.0 мянган төгрөгийг урьдчилан төлж авлага үүсгэсэн ч тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй.
  4. Ковид-19 цар тахлын гарсан холбоотой тогтоосон хол хорионы үед бизнес эрхлэгч 313 иргэд, аж ахуйн нэгжид бизнесийн арга зүйн сургалтыг цахимаар ZOOM -аплекэйшнээр 20 өдөр 53,376.0 мянган төгрөгийн 547 цагийн сургалт явуулсан байна. Гэтэл уг сургалтад бүрэн хамрагдсан эсэх нь тодорхойгүй, танхимын биш сургалтын үнэ тарифыг зах зээлийн үнэ ханш, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаагүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, дотоод хяналтгүй зарцуулсан байна
  5. Ажил, үйлчилгээний 11,400.0 мянган төгрөгийн 2 гэрээг баталсан боловч гэрээнд тухайн байгууллагыг төлөөлж гар үсэг зурах эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулаагүй, дарга нь өөрөө гарын үсэг зурсан байна.
  6. Сургалтын материал, гарын авлага үлдэгдэлтэй байхад нэмж авалт хийснээс 40,110.0 мянган төгрөгөөр өмнөх онд авч байсан үнээс илүү үнээр авч төсвийг үрэлгэн зарцуулсан, хяналтгүй зарцуулсан
  7. Урьдчилан олгосон 27,613.8 мянган төгрөгийг "цалингийн урьдчилгаа" тооцооны дансаар дамжуулан бүртгээгүй гэх зэргээр нийт 455 сая 430 мянган төгрөгийн ЗӨРЧИЛ гаргаж, үр ашиггүй зардал гаргасан байна.

Энэ мэт ажлын хариуцлага алдаж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, хяналтаа сулруулж, өөрийн байгууллагын ажилтан албан хаагчиддаа давуу байдал олгож, жижиг дунд үйлдвэлэл үйлчилгээ эрхлэгчдийнхээ боломжийг боомилж байгаа үйлдэлд ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ вэ дарга нар аа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.252.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.