Д.БАУЫРЖАН дарга 87 САЯЫГ АВТОМАШИН, ШАГНАЛ УРАМШУУЛАЛД ҮРЖЭЭ!!!
Сэдэв, асуудал
/
2022-01-22

Хуулийг зөрчсөн хэн боловч хариуцлага үүрэх ёстой. Энгийн ардад ХУУЛЬ УНШИЖ ял үүрүүлдэг, ЭРХ МЭДЭЛТЭЙ НЬ ямба, шалтаг тоочиж тойроод өнгөрдөг байж болох уу.

Өнөөх эцэг өвгөдөөс улбаатай, Их түүхэнд өгүүлдэг  “ӨЧИГГҮЙ ЧАНГА” хууль гэгч мартагдаж домог болсон. Бид  ГЭМТНИЙ ТОЛГОЙГ ИЛЖ, ГЭМ БУРУУГ НЬ ХААЦАЙЛДАГ болоод удсан нийгэмд амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Хаяа дэрлэсэн урд хөршийн ХАТУУ ЧАНГА ХУУЛЬ Хятадын төрд, ард түмнийх нь дэг журамд хэрхэн нөлөөлж байдгийг бид мэднэ. Гэтэл МОНГОЛ ТӨРИЙН СҮР ХҮЧ, ТУСГААР ТОГТНОЛЫН нэг тулах багана болсон ТӨРИЙН ХУУЛИЙГ төрийн алба, сэнтийд залрагсад нь үнэ цэнэгүйдүүлж ҮЛ ТООДОГ болчихлоо. Үүний ард өнөөх л албан суудлын сүлжээ болсон ТАНИЛ ТАЛ, НАЙЗ НӨХӨД, ХАМААТАН САДАНГААРАА төрийн ажлыг самарч суудаг ГИНЖИН ХЭЛХЭЭ байсаар байна. Тэгвэл ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ҮЛ ХАЙХАРЧ, ТӨРИЙН ажлыг шашны ажилтай хутган, ард иргэдийн халааснаас нимгэлж бүрддэг ТӨСВИЙН МӨНГИЙГ хувийн хөрөнгө мэт үрэн таран хийж суугаа Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржанд холбогдох асуудлыг цувра­­лаар хөндөж байна.

 

Д.Бауыржаны хувьд 2016-2020 онд тус аймгийн ИТХ-ын даргын суудалд заларч ирсэн бол үргэлжлүүлэн ЗАСАГ СУУХ боломж бүрдсэн.   Тэгвэл Д.БАУЫРЖАН дарга ЦАР ТАХЛЫН үед дагаж мөрдөх үүрэг бүхий ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ зөрчсөн ноцтой үйлдэл гаргасаар байна.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р тоот ТОГТООЛД Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр АВТОМАШИН худалдан авахгүй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад  бүх төрлийн зардал, төсөл арга хэмжээг тэвчих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй байх  заалтыг тодорхой тусгасан.

Гэвч Д.БАУЫРЖАН дарга ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ зөрчиж ШАШНЫ ХИЙД, АВТОМАШИН, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс нийт 87.4  САЯ төгрөг үржээ.

 

БАРИМТ:

БАЯН-ӨЛГИЙ аймгийн засаг дарга Д.БАУЫРЖАН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗӨРЧИЖ 2021 оны 10-р сарын 28-ны өдөр ӨЛЗИЙТ НОМ ХИЙДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ нэрээр 6.5 САЯ төгрөг үржээ

 

2021 оны 09-р сарын 14-ны өдөр АВТОМАШИНЫ ҮНЭ гэх утгаар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 20 САЯ төгрөг үржээ

 

2021 оны 09-р сарын 30-ны өдөр БАГШ СУРАГЧДЫН ШАГНАЛЫН МӨНГӨ гэх нэрийдлээр  28.9 САЯ төгрөг зарлагаджээ

 

2021 оны 04-р сард АЙМГИЙН УЛСЫН АВАРГУУДЫН ШАГНАЛ гэх нэрээр 23.5 САЯ төгрөг үржээ

 

2021 оны 04-р сард ТАМИРЧДАД УРАМШИЛ ОЛГОХ гэх утгаар 8.5 САЯ төгрөг үржээ

 

Mөн Д.БАУЫРЖАН дарга ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАРТАА  “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВАХ, БҮРГЭД ЦОГЦОЛБОР БАРИХ нэрээр 55 САЯ төгрөг үрэх төсвийг хуваарилжээ.

 

БАРИМТ: БАЯН-ӨЛГИЙ аймгийн ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР 2021 оны 02-р сарын 02-ны өдөр ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ нэрээр ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 30 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ.

 

2021 оны 05-р сарын 24-ны өдөр БҮРГЭД ЦОГЦОЛБОР ШИНЭЭР БАРИХ нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 25 САЯ төгрөг зарцуулжээ.

 

Хууль, ТОГТООМЖ гарч үүрэг өгсөн байхад ингэж Ямба шалтаг тоочиж ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчсөн БАЯН-ӨЛГИЙ аймгийн засаг дарга Д.БАУЫРЖАНД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.26.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.