1971 онд одоогийн Монголын Үндэсний циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан байдаг. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг. Нэгэн үе Дэлхийн шилдэг тавт нэрээ дуурсгаж байсан Монголын ЦИРКИЙН УРЛАГИЙГ "устгаж", эрчийг нь сааруулж, тоглолтыг нь таслаж, манежийг нь буулгасан хүн бол өнөөх алдарт Аса хэмээх Д.Дагвадорж болон түүний эцэг эх, ах дүүс юм.
БАРИМТ НЭГ:
Төрөөс урсгал зардлыг нь төлж барахгүй байсан учраас 2006 онд Үндэсний циркийг хувьчлах шийдвэр гаргасаны дагуу “АСА” групп Улсын циркийг 2007 онд Монголын Үндэсний цирк хэмээн нэр өгч хувьчилж авсан. Японы сумод “Асашёорюү” гэх нэрээр анх танигдсан Д.Дагвадоржийн Япон нэрийг ах дүү нар нь Монголд моодонд оруулж “АСА” гэх групп компани байгуулав. “АСА” группийн Ерөнхийлөгчөөр түүний ах Д.Сэржбүдээ ажиллаж байсан. Д.Сэржбүдээ. “АСА” группийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад сүүлд компаниа өргөжүүлэн нэрийг нь сольж одоо “Эс энд Рояал групп Монголиа” гэх групп компанитай болсон.
БАРИМТ ХОЁР:
Аса хэмээх Д.Дагвадоржийн ээж Хадын Пүрэвбадам: 2014 оны наймдугаар сарын 29-нд “Хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, уран нугаралтын сургалт явуулах, тэмцээн уралдаан зохион байгуулах” гэсэн чиглэл бүхий “Монголын уран нугаралтын АСА АКАДЕМИ” гээчийг байгуулсан.
БАРИМТ ГУРАВ:
АСА-гийн төрсөн дүү Долгорсүрэнгийн Ичинноров. Тэрбээр Д.Лонжидмаа, Б.Хонгорзул нартай хамтран “Соёл урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, спорт, байгаль орчны үйл ажиллагаанд дэмжлэг үззүүлэх” гэсэн чиглэлээр 2015 оны 11 сард “Монгол АСА цирк” төрийн бус байгууллагыг байгуулсан байна.
БАРИМТ ДӨРӨВ:
АСА аваргын шинэ эхнэр Мөнхтунгалагийн Отгонцэцэг нь 2014 оны 12 сард “бизнесийн зөвлөгөө өгөх”, “Менежментийн зөвлөгөө өгөх”, “Үл хөдлөх хөрөнгийн түрээс”, “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “АСА ГҮҮДС” ХХК-ийг байгуулсан. Гол зорилго нь циркийн байрыг түрээслэж зарах байжээ.
БАРИМТ ТАВ:
Үндэсний хөрөнгө оруулалтын банк 2006 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болж үүсгэн байгуулагдсан. Уг банкны хувьцаанаас Аса Д.Дагвадорж 57 хувийг, ах Д.Сумъяабазар нь 16 хувийг тус тус эзэмшдэг.
Эндээс үзэхэд өнөөгийн хотын дарга Д.Сумъяабазарын гэр бүлийнхэн Дэлхийд алдартай Монгол циркийг устгаж, өөрсдийн нэр дээр барилга байгууламж, газрыг нь шилжүүлэн авч, хувийн бизнесээ цэцэглүүлэн хөгжүүлэх санааг эхнээс нь зохион байгуулалттай хийсэн гэж үзэж болохоор байгаа юм. 2006 оны циркийн хувьчлалд ч ТӨХ-ны дарга асан Т.Сугарын дэмжлэгтэйгээр ялж хувьчилж авсанаас хойш 13 жилийн хугацаанд жүжигчид нь гудманд гарч, амьтад үхэж, эд зүйлс үрэгдсэн бол байр нь машин угаалгын газар, түрээсийн талбай болжээ. Газар нь олон давхар барилга байгууламж сүндэрлэсэн үнэтэй цэг болов. Монголын нэрийн хуудас болсон үндэсний циркийг САНААТАЙГААР УСТГАСАН гэх маш том хар толбо манлай заан Д.Долгорсүрэн гуайн хүүхдүүдийн нэрийн ард ийнхүү албан ёсоор бичигдэхээр болоод байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин