Л.Халтар сайдын толгойлдог “ТЭЭВЭР ЗУУЧИЙН МАФИ” буюу замын салбар дахь УРГИЙН МОД!!!
Сэдэв, асуудал
/
2022-01-22

Засгийн эрхийг барьж буй нам сүүлийн гурван жилд Дарханы замыг ТАМЫН ЗАМ болгов. Үүний хамгийн гол буруутан нь Зам тээврийн хөгжлийн яамны сайд, удирдлагууд. Бүүр тус замд ажиллаж байсан ХЯТАДЫН компаниас “АВИЛГА АВСАН” жишээ ч бий. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр угаас АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, АЛЛАГА, АРХИДАЛТ шүглэсэн тус яаманд лам бөө залаад ч ариусахаасаа өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд ЛУВСАНГИЙН ХАЛТАР ямар хэмжээний хөрөнгөтэй вэ?

Өөрийн орлого 264 сая төгрөг, гэр бүлийн орлого 7.2 сая төгрөг, орон сууц барилга байгууламж 853 сая төгрөгийн үнэ бүхий амины орон сууц 1, нийтийн орон сууц 3, зуслангийн байшин 1, тээврийн хэрэгсэл FORD ESCAPE 1, өмчлөх болон эзэмших эрхтэй  22 сая төгрөгийн үнэ бүхий  2 газар, үнэт эдлэл 98 сая төгрөг, Хадгаламж 201.4 сая төгрөг,  Авлага 315.6 сая төгрөг, Зээл байхгүй, компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт нь Аргалант Атар ХХК, Ти Эф Ти Трейд  ХХК, Монгол чихэр корпорац ХХК-ийн тус бүр 100 ширхэг хувьцаатай, эрх, патент, тусгай зөвшөөрлийн төрөл ПАТЕНТ 1 гэж байгаа.

Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр салбарын сайд Лувсангийн Халтар зүгээр байхгүй халтуурын ажил хийж, гэр бүлийнхээ бизнесийг өөд татдаг бололтой. Эрхэм сайд Л.Халтар саяхан тамын тогооны үлгэр болоод удаж буй өнөөх алдарт ДАРХАНЫ ЗАМ дээр баахан сэтгүүлчдээр бүчүүлчихээд “Л.Халтар гэдэг хүний хүүхэд Замын-Үүдтэй холбоотой ямар нэгэн тээвэр зуучын компани байхгүй. Хэрэв тийм зүйл байвал би огцорно. Хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн. Миний хүү сүүлийн гурван жил эмчилгээтэй байгаа. Үнэхээр харамсалтай байна. Би амьдралдаа шударга байхыг боддог. Сүүлдээ миний эхнэрээр оролдоод эхэлсэн. Миний эхнэр УБТЗ-д 27 жил болж байгаа. Тээвэр зохион байгуулалтын албанд төлөвлөлтийн инженер хийдэг. Гэтэл вагон зохицуулдаг гэсэн. Тийм зүйл байхгүй” гээд нэлээд сүржин мэдэгдэл хийж байв.

Гэтэл түүний эхнэр Ц.Ганзул, хүү Х.Нямдорж нар нь нэлээд олон компанитай нэр холбоотой болж таарлаа.

Баримт НЭГ: Зам тээврийн сайд Л.Халтартай гэр бүл, үр хүүхдээс нь ч илүү дотно нэг эрхэм бол түүний бизнесийн хамтрагч Ишбэлийн Шатархүү гэгч эрхэм. Л.Халтар сайдтай хамтран “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг бол эхнэртэй нь хамтарч “Ти эф ти трейд” ХХК-ийн хувь эзэмшдэг.  “Илинкс Экспресс” гэх тээвэр зуучийн компанийн захирал. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн.

Баримт ХОЁР: Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын эхнэр Цэнд-Аюушийн Ганзул. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгт Тээвэр зохион байгуулалтын албанд инженерээр ажилладаг. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай ти би” компанийг хүү Х.Нямдоржтойгоо хамт 2010 онд, ижилхэн чиглэл бүхий “Ти Эф Ти Трейд” ХХК-ийг 2010 онд байгуулсан байна. Л.Халтар сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт 2019 он хүртэл бичигдэж байгаад 2020 онд хасагдсан байна. 

Баримт ГУРАВ: Зам тээврийн сайдын хүү Халтарын Нямдорж нь Ишбэлийн Шатархүү гэгчтэй нийлэн “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” гэх нэртэй төрийн бус байгууллагыг 2014 онд байгуулсан байна. “Бизнесийн Оргил” хадгаламж зээлийн хоршоог 19 хүний хамт байгуулсан.

Эндээс замын салбарыг толгойлж буй Л.Халтар сайд гэр бүл, найз нөхөдтэйгөө нийлэн АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ үүсгэн ажиллаж байгаа нь илт . Тодруулбал Авилгатай тэмцэх газраас “Төрийн албан хаагч ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд хүрсэн” гэх агуулга бүхий албан бичгийг Л.Халтарын нэр дээр гаргаж байжээ.

Тэгэхээр замын салбар дахь “ТЭЭВЭР ЗУУЧИЙН МАФИ” байгуулан энд тэндэхийн ачаа барааг зохицуулан, өөрийн хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан ашиг олж, ард олныг хохироодог байж болзошгүй юм.  Гэтэл иргэд Таньжэнь боомт, Замын-Үүд боомтоос ачаагаа татаж чадахгүй өнөөг хүртэл гацсаар байгаа. Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт  импортын 80 хувь дамждаг. Гэвч Монголд халдварын тоо буурч байгаа ч  нас баралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын талаас Эрээний хилийн боомтын хяналтаа чангаруулж, гуравдугаар сарын сүүлчээр хилээ 15 хоног хаасан. Үүний улмаас Монголын экспорт гацаанд орж, хилийн боомтоор нэвтрэхээр 800 гаруй ачааны автомашины бөөгнөрөл өмнө үүссэн юм. Энгийн иргэд урд хөршид бөөгнөрсөн ачаагаа авч чадахгүй байгаа, харин Замын-Үүдэд орж ирсэн ачааг зөвхөн Зам тээврийн сайдын хамаарал бүхий компаниар дамжуулан зөөж байгаа нь ашиг сонирхлын зөрчил мөн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.