Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тэргүүн болсоны НЭГ ЖИЛИЙН ОЙ маргааш тохионо. МАНай Монголчууд уг нь иймэрхүү жижиг сажиг ойн баярыг үлдээлгүй тэмдэглэдэгсэн. Энэ удаа чухам Ерөнхий сайдынхаа албан тушаалын баярыг хэрхэн хуваалцах юм бол доо!!!
Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хамгийн хүчтэй Ерөнхий сайд. Энэ онд 18 их наяд төгрөгийн төсвийг зарцуулна. Ингээд бодохоор эрх мэдлийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч ХҮЧТЭЙ, БЯРТАЙ байгаа нь ойлгомжтой. Навч унахад намар ердөө ШАЛТАГ байсан гэдэг шиг У.Хүрэлсүхийн Засгийн газар унахад тавчиктай эмэгтэй зүгээр л ШАЛТАГ байсан. Наанаа шударга ёс, хүн чанар, хүний эрхийг дээдэлсэн хувилбар байсан боловч цаанаа хариуцлагаас зугтсан, айж халширсан, ковидоос айсан ийм л хуурамч огцролт байсан юм.
Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Ковидоос айсангүй. Залуу хүний эр зоригоор алдаа, оноотой бодлогыг хэрэгжүүлж, зарим үед зэмлүүлж, зарим үед магтуулж, хайчин гал дундуур зүсээд гараад ирлээ. Түүний бүрэн эрхийн хугацаа ерөнхийдөө Ковидын эсрэг бодлого л голлож байна.
Залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн "Шинэ үеийн Засгийн газар" 2021 оны нэгдүгээр сарын сүүлээр эмхлэн байгуулагдаад Эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөө гэгчийг хэрэгжүүлсэн. Засгийн газраас энэ онд “Ковид-19”-ийн үед аж ахуйн нэгж, өрхийн орлогыг хамгаалах бодлогын арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулжээ. Үүнээс өрхөд чиглэсэн арга хэмжээний нийт мөнгөн дүн 3.4 их наяд төгрөгт хүрэв. Иргэн бүрд хөл хорионы үед 300 мянган төгрөг тарааснаас гадна “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлснээр нийт зардал нь ~2.5 их наяд болсон. Өрхийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 596 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэтгэврийг 100 мянгаар нэмэхэд 195 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулахад 76 тэрбум төгрөгийг хэрэглэжээ. Мөн аж ахуйн нэгжүүдэд зориулж 927.4 тэрбум төгрөг зарцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Вакцин бол манай Засгийн газрын гол ажлуудын нэг. Вакцинжуулалт өнөөдрийн түвшинд яваагүй бол ковидоор 20-40 мянга орчим иргэн нас барна гэсэн тооцоолол байсан нь үнэн. Өнөөдрийг хүртэл вакцин авч чадаагүй улс орон олон бий. Вакциныг таны цусанд хийж байна. Халдварыг агаараас авч байна. Тэгэхээр вакцин хийлгэсэн ч халдвар авч болно. Дэлхий дээр хүн амынхаа 50 хувьд бүүстер тунг хийлгэх боломжтой улс цөөхөн бий. Вакцин үйлдвэрлэгч болон том эдийн засагтай улс орнууд л иргэдийнхээ 50 хувьд гурав дахь тунг хийлгэж байна.
Заримдаа надад ийм төсөөлөл төрдөг юм. Мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглохгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж байдаг даа. Надад яг тийм мэдрэмж төрж байна. Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье.
Монголоос шалтгаалах, шалтгаалахгүй юм байна. Монгол Улс олон удаа сорилтод орж байсан. Гэхдээ тэр үед дэлхий дахин зүгээр байсан. Өнөөдөр бид дэлхий дахин хөгжингүй орнуудтай хамт сорилтод ороод байна. Энэ үеийн бүх Засгийн газрууд маш азгүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин