С.Байгалсайхан захирал Бээжингийн их сургуулиас 88 ТЭРБУМ төгрөг авсанаа 88 сая болгон өөрчилсөн үү!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-01-29

Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн захирлаар С.Байгалсайхан ажилладаг. Тус сургуулийн удирдлагууд БНХАУ-ын Бээжингийн их сургуультай хамтран ажилладаг бөгөөд тус сургуулиас 88 ТЭРБУМ төгрөгийн санхүүжилт гаргуулан авсан баримт байна.

Төрийн өмчийн их сургуульд Боловсролын яам нь ч мэдэлгүйгээр их хэмжээний санхүүжилт гаднаас орж ирнэ гэдэг нь ноцтой асуудал юм. Тус сургуулийн шилэн дансны мэдээлэлд дурдсанаар 2021 оны 11 дүгээр сарын 11-нд Бээжингийн их сургуулиас ЭШ гэрээт ажил /эрдэм шинжилгээний/ гэх утгатай 88 тэрбум 886 сая 990 мянга 732 төгрөгийн утга бүхий гүйлгээ шилжиж орсон байна. Бас нэг ноцтой үйлдэл байгаа нь Байгал гэсэн данс руу 26 сая төгрөг шилжүүлж авсан баримт юм. Улаанбаатарын их сургуулийн захирал С.Байгалсайхан өөрийнхөө хувь данс руу мөнгө шилжүүлж авсан байж ч болзошгүй юм.

Манай сайтаас энэ талаарх мэдээллийг тодруулахаар очиход “Бид Бээжингийн их сургуультай хамтран ажилладаг. Санхүүжилт авсан нь үнэн. Шилэн дансанд мэдээлэл оруулахдаа орон андуурч бичсэн байна” хэмээн нягтландаа бурууг нялзаагаад үлдлээ.

Боловсролын сайд аа!!! Таны удирдаж байгаа салбарт энэ мэт увайгүй нөхдүүд үхрийн баасанд шигдсэн өт хорхой шиг байсаар байгааг та яагаад анзаарахгүй байна вэ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.