Нийслэл: "Хотын ШИНЭ ТОЙРОГ ЗАМ"-ын ТЭЗҮ, зураг төсөлд ГУРВАН ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-03

Улаанбаатар хотын АВТОЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ бууруулах ажлын хотын үе үеийн дарга нар дийлэхгүй байхаар нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн мэдэлдээ авч, ажлын хэсэг байгуулчихсан үзэж тарж байгаа.

Хотын түгжрэлийг шийдэхээр 420 тэрбумын сахүүжилт хүртэл шийдэж өгсөн ч тусыг эс олов. Угаал гол, цөм хэсэгтээ автомашины бөөгнөрөл үүсчихсэн байхад шийдэх гарц гаргалгаа мөд олдохгүй нь ойлгомжтой юм. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаварын дагуу Б.Одсүрэн орлогчоор ахлуулсан ажлын хэсгийнхэн нэг мэргэн арга олсон бололтой. Тэр нь “Улаанбаатар хотод ШИНЭ ТОЙРОГ ЗАМ ҮҮСГЭХ” ажил. Энэ санаагаа ажил хэрэг болгохоор зүтгүүлж нийслэлээс ГУРВАН ТЭРБУМ төгрөгийн санхүүжилт татаад амжжээ.

Өмнө нь С.Амарсайханыг хотын даргаар ажиллаж байх үед замын түгжрэлийг шийдэх олон аргачлал дэвшүүлж, судалгаа, ТЭЗҮ-г хангалттай хийж, төсвийн мөнгийг үрсэн. Одоо Д.Сумъяабазар даргын үед ч энэ үрэлгэн байдал давтагдсаар байгаа нь харамсал төрүүлж байна.

ТЭЗҮ, зураг төсөл, судалгаа зэрэгт олон тэрбумыг үрж байхаар зориглоод л МЕТРО барих ажл руугаа гар дүрвэл яасан юм бэ, хотын дарга нар аа!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.