Хөгждөггүй “ХӨГЖЛИЙН БАНК”-ны ХУУЛЬ ЗӨРЧСӨН НАЙМАА ба Худалдаа хөгжлийн банкны “ХУУДУУТАЙ” ГЭРЭЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-08

Монгол Улсын хөгжлийн банк шилэн данс хөтлөлт хангалтгүй мөн урсгал зардал болон гүйлгээний утга, мөнгөний зарцуулалт тодорхойгүй үр дүнгүй зарлага гаргасаар байна.

Монгол Улсын Хөгжлийн банк (МУХБ) нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, төсвөөс санхүүждэг ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд билээ. Төсвийн мөнгөнөөс санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг уг байгууллага төсөв зарцуулагдаж буй хөрөнгөө ард түмэндээ тайлагнахгүй байгаагийн цаад шалтгаан нь  юу байх вэ? Үнэхээр үр дүнтэй, зөв зүйтэй зарцуулсан бол шилэн данс хөтлөхөөс цааргалах зүйл байхгүй.

2020 оны шилэн данс хөтлөлтийг үзвэл Хөгжлийн банк нь Худалдаа Хөгжлийн банканд сар бүр төрийн мөнгийг 9.720.000-аар тушаадаг болохыг харж болно. Тухайн гүйлгээний утгыг тайлбарлахдаа дундын эзэмшлийн талбайн төлбөр хэмээсэн байна. Үнэхээр л дундын эзэмшил юм бол яагаад Худалдаа хөгжлийн банканд мөнгө тушаах болов.

Эзэмшил газрынхаа талбайн түрээсийг дундын өмч хамтран эзэмшигч хувийн компани руу шилжүүлж байгаа нь ойлголтоос давчихаад байна. Ийнхүү ард түмний анзаараггүйг далимдуулж, үгийн утгыг түрээс мэтээр гуйвуулан  утга нь үл тайлагдах гүйлгээг төрийн өмчийн компани улсын төсвөөс гаргасан байгааг та бүхэн харж болно. Энэ гүйлгээ хэзээнээс эхэлсэн болохыг бид мэдэх боломжгүй. Шилэн данс хөтлөж эхэлсэн цагаас нь харвал 2020 оны Нэгдүгээр сараас эхэлж сар бүр 9.720.000 жилийн 12 сард 116.640.000 төгрөг болох юм. Төрийн өмчит компани болон төсвөөс санхүүждэг бүх л байгууллага шилэн данс хөтлөлтийг цаг тухай бүрт хөтөлдөг байхыг бид шаардах эрхтэй. Энэ мэтийн утга нь үл ойлгогдох гүйлгээнүүдийг учрыг тодруулах хэрэгцээ зайлшгүй үүсээд байна. Ард түмний мөнгөөр төр тоглохыг хараад бид зүгээр сууж болохгүй  гэдгийг та бүхэндээ сануулахыг хүслээ. 

Хөгжлийн банкны сар бүрийн эхний зарлага Худалдаа хөгжлийн банк руу шилжиж буй баримтыг хавсаргав.

Энэ үйлдэл нь Ашиг сонирхолын тухай хуулиас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1.Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно гэснийг зөрчжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.140.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.