Өнгөрсөн оны сүүлээр 100 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэн төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан 2022 онд татвар төлөгчдийн мөнгийг бас үрэн таран хийж эхэлжээ. Тодруулбал 2022 оны 01 дүгээр сарын 19-20-ний өдөр салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Ингэхдээ “КОРПОРЕЙТ ХОТЕЛ ЭНД КОНВЕЙШН ЦЕНТР”ХХК-д 61 сая 222 мянган төгрөг төлжээ!!!
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дотроо сургалт, уулзалтын том заалтай. Гэвч удирдах ажилтны зөвлөгөөнөөр далимдуулан төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулж байгаа нь анхаарууштай асуудал мөн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар та энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол тус байгууллага 2021 оны сүүлчээр байгууллагын 100 жилийн ой нэрийдлээр олон сая төгрөг хэрэггүй зарцуулсан шүү. Энэ мэтээр хараа хяналтгүй, дээрээс нь хэлж ярихгүй бол “бурхангүй газрын бумба галгуурна” гэгч болно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин