Бүтээн байгуулагчдаа хулгайч гэж харагдуулсан ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДУУЛИАН
Улс төрийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүд АРД ТҮМНИЙ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЧИХЛАА, одоо ӨРИЙГ нь ч ард түмэн төлнө гэдэг дуулиан дэгдэв.
Учир нь Хөгжлийн банкийг нөлөө бүхий эрхмүүдийн 26 компани дампууруулахад хүргэжээ. Үүний дунд ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БАРЬЦАА хөрөнгө болгоод хэдэн тэрбумаар нь авчихсан нөхдүүд ч ил тод боллоо. Үүнийг дэлхийд ховор дэвшил гэх үү, ЭРХ МЭДЛИЙН НӨЛӨӨ гэх үү?
Барьцаа хөрөнгө байршуулаагүй, юунд зарцуулах нь тодорхойгүй аж ахуйн нэгжүүд ямар шалгуураар зээл авсан байх вэ? Арилжааны банкууд хүртэл их хэмжээний зээл авч мөнгө угаасан асуудал хөндөгдөж байгаа нь ТӨРИЙН БОХИР СҮЛЖЭЭ, аалзны тор мэт хэрсэн ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО, СИСТЕМ ажиллаад байна уу, гэдэг хардлага төрнө. Үүнийг дагаад зарим АЛБАН ТУШААЛТНУУД Хөгжлийн банкнаас зээл авахдаа анхнаасаа төлөх зорилгогүй авсан ч байж мэдэх таамаг ч яригдлаа
АТГ-аас Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн 124 тээврийн хэрэгсэл, нэг үйлдвэрийн барилга, нэг лиценз, 186 үл хөдлөх хөрөнгө, 13 дансыг битүүмжилсэн байна
Баялаг бүтээгчдээ ХУЛГАЙЧ ГЭЖ ХАРАГДУУЛАХ хир зөв бодлого вэ?
Мэдээж ААН-үүд Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүйд хүрвэл Засгийн газар төлөхөөс өөр аргагүйд хүрнэ. Хэдийгээр Хөгжлийн банкны мөнгийг ЖДҮ шиг УЛСТӨРЧИД нь хуваагаад авсанд амаа үдэж болохгүй ч ҮР АШГИЙГ ХӨНДӨХГҮЙ, ШАЛТГААН НӨХЦӨЛ, ЦАГ ҮЕИЙН БОДИТ БАЙДЛЫГ харгалзаж хөндөхгүй ӨРӨӨ ТӨЛ гэдэг ганц зарчим тулгаж байгаа нь ЗӨВ ҮҮ. Цар тахлын нөлөөтэй зэрэгцэж АЖЛЫН БАЙР, ҮЙЛДВЭРЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, УЛС ОРНОО гэх татвар татаасыг ДААГААД ЯВАХ гэдэг амаргүйг БИЗНЕС ЭРХЛЭГЧИД л мэдэр ч ойлгож яваа
ЦАР ТАХЛЫГ ТУУЛЖ ЯВАА ЦАГ ҮЕ ШҮҮ ДЭЭ
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 26 компанийг эхний ээлжинд шүүхэд өгч байгааг мэдэгдсэн. Нийтдээ 69 компани Хөгжлийн банкны “найдваргүй зээлдэгч”-ийн жагсаалтад багтсан тул шүүхэд өгч, авсан, өгсөн хүмүүсийг нь АТГ-аар шалгуулж эхлэв
Ингэхдээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу нарыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар ч шалгах болсон. Учир нь Хөгжлийн банкнаас олгосон эрсдэлтэйд тооцогдож буй ихэнх зээл тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж асан Б.Батбаярын үед олгогджээ
Хөгжлийн банкнаас таван их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний 60 хувь нь буцаан төлөгдөх боломжгүй болсон бол 70 хувь нь найдваргүй зээл болжээ. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийн 500 сая ам.долларыг өнгөрсөн 2018 онд төлж барагдуулсан бол үлдсэн нэг тэрбум ам.долларыг 2022 онд төлөх юм. Иймд Хөгжлийн банкнаас гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Хөгжлийн банкнаас нэрлэсэн компаниуд дотроос зээлээ төлсөн нь байхад төлж чадаагүйг нь яах вэ?
Үүнд ӨӨРӨӨР НЬ ТӨЛҮҮЛЬЕ хэлэлцүүлэг хариу өгч чадсан уу? Нэг удаагийн хэлэлцүүлгээр юу шийдэгдэх вэ? Тэнд цугларсан бүтээн байгуулагчид ард түмний нүдэнд ХУЛГАЙЧ болж харагдаж, нэрлэгдэж, цоллогдлоо. Дэлхий нийтийг хамарсан ЦАР ТАХАЛ МОНГОЛ УЛСАД нөлөөлөөгүй өнгөрсөн бол яая гэх вэ? Өр төлүүлэх бодлого нь туйлширсан санаа юу, зөв бодлого уу?
Барьцаагүй зээл авч бусдын боломжыг хулгайлах гэдэг байж боломгүй зүйл. Бусдын боломжыг хулгайлсан гэхнайдваргүй зээлдэгчид хэн байв!
Хөгжлийн банкнаас барьцаагүй 33 ТЭРБУМЫН зээл авч бусдын боломжийг хулгайлж чадсан ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ одоогийн УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ, Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ нар юм
Тэдний зээлийг ард түмэнд тулгахгүйн тулд яах вэ?
Ямартай ч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар зээлийн зарцуулалтыг шалгаж зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээг цуцлуулах, зээлийг эргэн төлүүлэх, зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох, зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, аж ахуйн нэгжүүд болон эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөн явуулж байгаа. Үнэн зам мөрөөр явж байгааг нь худал хуурмагтай ялгаж салгаж ШУДАРГА хандах нь зүйтэй
Энэ сүр дуулианы ард “ШУДАРГА үнэн яваа БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ХУЛГАЙЧ ГЭЖ ХАРАГДУУЛАХ” нь хир зөв бодлого вэ? Дэмждэг биш, дээрэлхэж доройтуулдаг байх нь БУРУУ ЗАРЧИМ БАЙЛТАЙ!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин