М.БАТЖАРГАЛ даргаа ҮР АШИГГҮЙ ҮРСЭН 502 САЯДАА тайлбар хийнэ ҮҮ!!!
Сэдэв, асуудал
/
2022-02-19

Архангай аймгийн засаг даргаар  М.БАТЖАРГАЛ  ажилладаг.

Тэгвэл АРХАНГАЙ аймгийн удирдлагууд  ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛОО мөрдөхгүй ЦАР ТАХЛЫН үед чухал шаардлагагүй зүйлд их хэмжээний мөнгө үржээ

 

ЦАР ТАХЛЫН нөлөөлөлд багагүй хугацааг туулсан МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС  УЛСЫН ТӨСӨВ, ЭДИЙН ЗАСГИЙН хүндрэлийг давж туулах үүднээс  УЛСЫН ТӨСӨВ ХЭМНЭХ 43-р тоот ТОГТООЛ үйлдсэн юм
Тус тогтоолд ТӨРИЙН болон ОРОН НУТГИЙН өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагууд дотоод зохион байгуулалт бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлж орон тоо, давхардлыг арилгах төсөв зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал зэргэгт зардал гаргахгүй байх гэхчлэн тэвчиж болох зүйлд ТӨСВИЙН МӨНГӨ үрэхгүй байхыг үүрэг болгосон
Гэтэл Архангай аймгийн УДИРДЛАГУУД  ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчиж НОМ ХЭВЛЭХ, НААДМЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛАХ, МАЛ ТӨХӨӨРӨХ ПАРК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нэрээр нийт 502 САЯ ТӨГРӨГ үржээ

БАРИМТ:

Архангай аймгийн удирдлагууд  ЦАР ТАХЛЫН үед буюу 2021 оны 09-р сарын 20-ны өдөр ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮНЭ гэх нэрийдлээр утга тодорхойгүй 10 САЯ ТӨГРӨГ зарлагадсан бол 2021 оны 08-р сарын 16-ны өдөр НОМ ХЭВЛҮҮЛЭХ ЗАРДАЛ гэх утгаар 8 САЯ ТӨГРӨГ, 2021 оны 12-р сарын 06-ны өдөр “ХАНТАМИРЫН АЙ” НОМЫГ БҮТЭЭХ нэрээр 46 САЯ ТӨГРӨГ, 2021 оны 06-р сарын 23-ны өдөр НААДМЫН ТАЛБАЙ БАРИХ нэрээр 90 САЯ ТӨГРӨГ, 2021 оны 05-р сарын 11-ны өдөр МАЛ ТӨХӨӨРӨХ ЦЭГ, ПАРК нэрийдлээр 348 САЯ ТӨГРӨГИЙГ тус бүр үржээ

Эрхэм ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ та  ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ ТОГТООЛОО умартагчдад ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.208.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.