Говьсүмбэрийн удирдлагууд 150 сая төгрөгөөр ХООЛ ИДСЭН тооцоогоо НЯГТЛАНГИЙН БУРУУ хэмээн нялзаажээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-20

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын ажилчид татвар төлөгчдийн мөнгөөр ХООЛОН ОРСОН гэсэн шилэн дансны гүйлгээгээ өөрчилж, улмаар МАНАЙ НЯГТЛАНГИЙН АЛДАА, БУРУУ ШИВЭЛТ ХИЙГДСЭН БАЙНА хэмээн сүржин мэдэгдэл гаргажээ. Шилэн дансны програмд орсон мэдээллийг засаж, баллаж болохгүй гэсэн хуулийн заалттай. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын удирдлагууд өөрсдийн үйлдлээ халхавчилж, өөрсдийн идэж ууснаа НЯГТЛАНГАА буруутгаад өнгөрчээ.

Татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр үнэгүйдүүлж, өөр хоорондоо завшсан, идэж уусан байдлаар зарцуулдаг байна. Харин иргэд, олон нийтэд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтууд нь засвар шинэчлэл хийгээд ч тусыг олдоггүй бололтой. Тодруулбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн засварласан “ШИВЭЭГОВЬ СУМЫН УУРЫН ЗУУХ” нь өнөөдрйиг хүртэл ажиллахгүй байгаа аж. Тус сумын сургууль, цэцэрлэгийн барилгаа халааж дийлэхгүй, тень залгаж дулаацдаг байна.

2020 онд 150 саяар, 2021 онд 70 саяар авсан  хоёр шинэ зуух нь ажиллаагүйн улмаас орон нутгийн иргэд хүйтэнд даарч, хэцүүхэн л аж төрж буй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.63.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.