Н.Баярмөнх дарга аа!!! 240 сая төгрөгөөр УУЛ ТОХИЖУУЛЖ байхаар ХОГОО АЧУУЛААЧ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-24

Ардчилсан намыхан засаглахдаа Баянзүрх дүүрэгт чухам юу ч хийгээгүй хэмээн сонгуулиар “шоудсан” тус дүүргийн МАН-ынхан олонхийн ялалт байгуулсан ч сүүлийн хоёр жилд өөрсдөө юу ч хийсэнгүй. Өнөөх л хогтой, тоостой, гэр хороолол нь угаадсандаа живсэн, золбин нохой муур ихэссэн, иргэд нь идэх хоолгүй болтлоо амжиргааны түвшин нь дордсон хэвээрээ байна.

Н.Баярмөнх дарга иргэдийнхээ аж амьдралыг бодсон бодлого, үйл ажиллагаа явуулна гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа нь харамсалтай. Хорин найман хороо нь хогондоо баригдсан, айл өрхүүд нь тоггүй, газаргүй гээд асуудал үргэлжилдэгээрээ л үргэлжилжилсээр. Гэтэд тус дүүргийн удирдлагууд “УУЛ ТОХИЖУУЛНА”, “ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ” байгуулах гэх зэргээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дэмий, үр ашиггүй зүйл зарлагадахаар өндөр дүнтэй тендер зарласан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас “ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ” гэх ажилд 500 сая төгрөг, “СОЁМБОТ УУЛ ТОХИЖУУЛАХ” ажилд 240 сая төгрөг гэх мэтээр 700 гаруй сая төгрөгийг үр ашиггүй, иргэдийн орлого, аж амьдралд тус нэмэргүй, үрэлгэн зардал бүхий тендер зарласан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.186.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.