Коронавирусийн төрөл, ВАКЦИНЫ ҮР НӨЛӨӨГ судлах ажилд ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-01

Монгол улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын эсрэг хариу арга хэмжээг авч иргэдээ дархлаажуулалтын дөрвөн тунд хамруулаад байгаа. Дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд хоёр сая гаруй иргэн, гуравдугаар тунд нэг сая гаруй, харин дөрөвдүгээр тунд хүн амын 3,2 хувь буюу 102 мянга 635 хүн хамрагдаад байна.

Ковидын шалтгаанаар 2096 хүн харамсалтайгаар нас барсан. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс 20211 оны 11 дүгээр сарын 11-нд тушаал гаргаж “Коронавируст халдварын вирусийн төрөл, хэлбэр, вакцины үр нөлөө” зэргийг судлах тушаал гаргажээ. Дээрх судалгаанд улсын төсвийн ХОЁР ТЭРБУМ 151 САЯ 800 МЯНГАН төгрөгийг төсөвлөсөн байна. Харин одоогоор судалгааны дүн гараагүй бөгөөд ХӨСҮТ-ээс ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.219.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.