Цэргийн жагсаалын 500 сая төгрөгийг сайд, дарга нар ХАЛААСАЛЧИХААГҮЙ бол тайлбар хийнэ үү!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-03

Төрийн яамдууд төсвийн мөнгөөр тоглож байна. Соёлын яам л гэхэд ямар ч бодлого шийдвэргүйгээр 760 гаруй сая төгрөгийг үрэн таран хийсэн тухай баримтыг манйа сайт хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн. Сангийн сайд Б.Жавхлан гэхэд л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагалдан БНХАУ-д айлчлахдаа яамнаасаа 20 сая гаруй төгрөг гаргуулж авсан. Бас нэг үр ашиггүй зарцуулсан. Жишээ нь Соёлын яамнаас Батлан хамгаалах яам руу “Үндэсний их баяр наадмын нээлтэд цэргийн жагсаал зохион байгуулах”  гэх утгаар 500 сая төгрөг шилжүүлсэн гүйлгээнйи баримт бий. Гэтэл Засгийн газраас наадам тэмдэглэхийг хориглож, цэргийн жагсаалыг хориглосон. Тэр 500 сая төгрөгийг юунд зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Үүнд тайлбар хийх эрх мэдэлтэн, албан тушаалтан алга.

Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам хамтран бас л ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ “ХУВААЖ ХҮРТСЭН” байна. Тодруулбал, “Халамжаас хөдөлмөрт” хөтлбөрийн хүрээнд ажилгүй залуучуудыг ажлын байранд зуучлах, түр ажлын байраар хангах бодлогын хүрээнд өч төчнөөн мөнгө үрсэн. 2021 оны 12 дугаар сард л гэхэд 733 сая 957 мянган төгрөгийг зөвхөн урьдчилгаа хэлбэрээр зарцуулсан байна. Энэ нь хүнс, хувцасны урьдчилгаа. Энэ мэтээр төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарлагадсаар байна!!

Дээрх зарцуулсан мөнгөний үр дүн ямар байгаад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нар ТАЙЛБАР ХИЙХ ҮҮ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.