Соёлын яамны С.Оюунбилэг дарга ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ хамаарал бүхий ТББ-аараа МӨНГӨ ЗАВШСАН уу...?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-13

Соёлын сайд Ч.Номингийн эрх мэдлийн сурээнд 10 тэрбумын хөрөнгөтэй Кино урлагийг дэмжих сан”, Хоёр тэрбумын хөрөнгөтэй “Соёл урлагийг дэмжих сан” гэсэн хоёр томоохон сан бий. Кино урлагийг дэмжих сангийн мөнгө чухам юунд зарцуулагдсан нь тодорхойгүй. Харин Соёл урлагийг хөгжүүлэх сангийн мөнгийг хэрэгтэй хэрэггүй зүйлд их үржээ. Дээрх мөнгийг үрж зарцуулах ажилд оролцсон байж болзошгүй юм. Соёлын яамнаас 2021 оны Соёл, урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарыг 3 дугаар сарын 1-31-нд зарлахад 722 төслийн санал ирсэн байдаг. Гэвч 700 гаран саналаас хэд нь яг шалгарч хэдий хэмжээний төсвийн дэмжлэг авсан нь тодорхойгүй байгаа.

Тоон дотор үсэг гэгчээр энгийн иргэд, соёлын салбарынханы төсөлд Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгийн ОРОЛЦООТОЙ байж болзошгүй төсөл шалгарсан байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтын явцад С.Оюунбилэг өөрийн албан тушаалын байдлаа ашигласан, нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Тодруулбал, С.Оюунбилэгийн хамтрагч Батын Батгэрэл гэх эмэгтэйн нэгэн төрийн бус байгууллага Соёл урлагийг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан байна. Тэр нь “Олон улсын мэргэжлийн хөгжлийн институт” гэх ТББ юм. “Олон улсын мэргэжлийн хөгжлийн институт” ТББ-нь Соёл урлагийг хөгжүүлэх сангаас “Соёлын салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах” ажлын гэрээ байгуулж 16 сая төгрөгийн урьдчилгаа авсан бол 2021 оны 12 сард үлдэгдэл төлбөрөө авсан байна.

Энэ төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдийн нэг Батын Батгэрэл нь Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй хамт “Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн манлайлал” ТББ-ыг хамт байгуулсан, улмаар гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.

Эндээс дүгнэвэл Соёл урлагийг хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн төсөв авахад нь С.Оюунбилэгийн оролцоо их бага хэмжээгээр байгаа гэж хардах үндэслэлтэй юм. Учир нь тэрбээр 2021 оны 07 дугаар сард Соёлын сайд Ч.Номингийн зөвлөх, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе юм. Сүүлд Засгийн газрын шийдвэрээр Төрийн нарийн бичгийн дарга болсоныхоо дараа 12 сард үлдэгдэл санхүүжилтийг нь олгож гарын үсгээ зурсан байдаг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.