Үндэсний аудитын газраас төсьийн ерөнхийлөн захирагч нарын хөрөнгө зарлагад гүйцэтгэлийн шалгалт хийхэд Зам тээвэр, хөгжлийн яамнаас дарах зөрчил илэрчээ. Тодруулбал, МИАТ-ын 2020 оны санхүүгийн тайланд дурдсанаар Зам тээврийн хөгжлийн яамны эрх бүхий албан тушаалтнуудын онгоцны билетийн үлдэгдэл 14 сая 289 мянга 200 төгрөг, Батлан хамгаалах яамны “газрын үйлчилгээ”-ний 230 сая, нийт 244 сая 642 мянга 745 төгрөгийн хугацаа хэтэрсэн авлагатай гарчээ. Энэ нь төсвийн тухай хуульд зааснаар төсвийг зохистой удирдаж өр төлбөр үүсгэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна.
Түүнчлэн 2020 онд Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолыг биелүүлэх зориогоор БНХАУ-ын Ухань хотруу тусгай үүргийн нислэг үйлдэхэд зарцуулсан 57,950 ам.доллар буюу 165 сая, 129 мянга 105 төгрөгийн МИАТ компани өөрөөсөө гаргасан боловч төр өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байна.
Аудитын байгууллагаас цаашид ийм зөрчил гаргахгүй байх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод даалгасан байна. Зам тээврийн яамны удирдлагууд ийнхүү эрх мэдлээ урвулуан ашиглаж, өөрсөддөө давуу байдал үүсгэн МИАТ компанийг алдагдалд оруулан, ОНГОЦНЫ БИЛЕТИЙН ӨР ҮҮСГЭДЭГ увайгүй үйлдлээ хэзээ зогсоох вэ!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин