Говь-Алтайн засаг дарга О.Амгаланбаатар осол гаргасан нь үнэн!!!
Сэдэв, асуудал
/
2022-03-26

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар согтуугаар албаны автомашин жолоодож зам тээврийн ноцтой осол гаргасан тухай мэдээлэл задарлаа. Түүний хувьд энэхүү  хэргээ нуун дарагдуулсан уу.

 

Тодруулбал 2022 оны 03-р сарын 20-ны өдөр О.Амгаланбаатар архидан согтуурсан үедээ албаны 0001 ГАА улсын дугаартай Тоёота ланд 200 маркын автомашиныг  жолоодож НОЦТОЙ осол гаргасан тухай шуугиад эхлэв. Тэрээр хүн тээвэрлэж явсан Я жолоочтой 0572 ГАО улсын дугаар бүхий  саарал өнгийн истана автомашины араас мөргөж, осол гарчээ.  Ослоос үүдэж түүний  жолоодож явсан, албаны 0001 ГАА улсын дугаартай Тоёота ланд 200 маркын автомашин онхолдсон, хүний амь нас эрсдээгүй гэх мэдээлэл байна энд дарна уу
О.Амгаланбаатар архидан согтуурсан, согтуугаар авто машин жолоодсон, ослын тухай нуун дарагдуулсан гэх мэдээлэл үнэн эсэхийг Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Э.Болормаагаас тодрууллаа
 Түүний зүгээс Засаг дарга О.Амгаланбаатар огт архи уудаггүй, жолоо барьж явахдаа эрүүл байсан, осол болсон нь үнэн, гэхдээ албаны  ЛАНД 200 автомашин өнхөрсөн гэдэг худал мэдээлэл, урд талын гупер нь унасан, шүргэлцэх төдий зүйл болсон гэдэг тайлбар өглөө
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.