Г.БАТДОРЖ даргаа ТӨСВИЙН МӨНГИЙГ ингэж үрэхгүй ээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-03-31

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР гэж бий.  Энэ байгууллага Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙГ нэн тэргүүнд тавьж  ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨХӨӨС урьдчилан сэргийлэх ажлыг эрхэлдэг.

Харамсалтай нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын нэр барьсан энэ газар ЭЦГИЙН ХАЙР, ЭЭЖИЙН ХАЛАМЖААР дутаж бүтэн нэг жил АМЬДРАЛЫН ХҮНД ХЭЦҮҮГ туулж ирсэн, ТУУЛСААР Ч яваа  ГУРВАН ЖААХАН ОХИНД анхаарсангүй вэ?
Ээж нь орхиод явчихсан, салсан, хагацсан гэдэг олон шалтгааны ард ХҮҮХДҮҮДЭЭ асарч амьдардаг ӨРХ ТОЛГОЙЛСОН ААВУУД, өрх толгойлсон ЭЭЖҮҮДЭД хүрч ажиллахгүй байна вэ?
Иргэдийн амьдралыг  биечлэн зорихгүйгээр юу өөрчлөх юм гэж тус байгууллагыг удирдаж суугаа Г.БАТДОРЖ даргад сануулмаар байна. Энэ төрийн агентлагт элдэв чуулган, сургалт, сайн дурын ажилтан бэлтгэж байна гэж ТӨСВИЙН МӨНГӨ үрдэг ажлаас өөр үйл хэрэг алга 
Хүнд хэцүү амьдралтай айл өрхүүдийн тоо нэмэгдэж, ХҮҮХЭД  ард нь хохирдог асуудал газар авсаар байхад тус агентлагийн дарга Г.БАТДОРЖ гэгч 2021 онд буюу цар тахлын хүнд цаг үед ХАМТАРЧ АЖИЛЛАХ нэрээр элдэв ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД их хэмжээний мөнгө шилжүүлж, СУРГАЛТ, ХАМТАРСАН БАГАА ЧАДАВХИЖУУЛАХ,ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗАРДАЛ, НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД ҮНДЭСНИЙ АЯН, ӨНЧИН ХҮҮХДИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРДАЛ, ХУУЛЬ ТОГТООМЖЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, СУРТАЛЧИЛГАА, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БУЙ ХҮҮХЭД ГЭР БҮЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ гэхчлэн утга агуулгаар нийт  703  САЯ төгрөг үржээ

Харамсалтай нь үүний ард ХҮНД ХЭЦҮҮ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН асуудалд бодит хувь нэмэр авч ирсэн зүйл алга.

БАРИМТ:

Г.БАТДОРЖ даргаа ТӨСВИЙН МӨНГИЙГ ингэж үрэхгүй ээ!!!

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.129.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.