Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нар аймгийнхаа газар нутагт уул уурхай ухахыг зөвшөөрчээ. Тодруулбал Архангай аймгийн Цахир сумын нутагт “Хясаа-Уул” ХА/65000025 бүртгэлийн дугаартай 265,93 гетор талбайд “Нобле Энержи” ХХК-д хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжсугай. Энэхүү шийдвэрийг хуулийн хугацаанд холбогдох газарт хүргүүлэхийг Засаг дарга М.Батжаргалд үүрэг болгосугай гэсэн тогтоолыг Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал 2021 оны 12 дугаар сарын 30-нд гаргасан байна.
Түүнчлэн Засаг дарга М.Батжаргалын зүгээс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн А/910 тоот захирамжаараа аймгийн Цахир сумын нутагт “Хясаа-Уул” ХА/65000025 бүртгэлийн дугаартай 265,93 гетор талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 2021/003Х дугаартай зөвшөөрлийг “Нобле Энержи” ХХК-д гурван жилийн хугацаатай олгосон байна.
Хайгуул хийх гэж буй Цахир сумын “Хясаа-Уул” нь байгалийн үзэсгэлэнт газар төдийгүй төрийн тахилгат уул, ард иргэдийн сүслэн хайрладаг овоо шүтээн ихтэй нутаг аж.Ийнхүү аймгийн Засаг дарга нь НУТАГ ОРНОО УХУУЛАХ шийдвэр гаргачихаад байхад УИХ-д сонгогдож, төр түшилцэж байгаа эрхэм гурван гишүүн ам ангайхгүй байгаа нь харамсалтай. Нэг ч үг ганхийхгүй байгааг бодоход -Нобле Энержи” ХХК-нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нартай холбоо хамааралтай байж ч болох юм.
“Нобле Энержи” гэж хэний компани вэ...
Тус компанийг М.Чимэддорж гэгч хүн 2015 онд үүсгэн байгуулсан. Уул уурхайн зөвлөгөө өгөх, уул уурхайн тоног төхөөрмжийн худалдаа хийх, Геологийн суурь судалгаа хийх, бөөний худалдааны гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин