ХӨГЖЛИЙН БАНКНЫ чанаргүй зээлийн ард нуугдсан УЛСТӨРИЙН БҮЛЭГЛЭЛТЭЙ ТАНИЛЦ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-04-07

Монгол Улсын Засгийн газраас үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан талаар мэдээлэл хийв. Ерөнхий сайд хуулийн танилцуулгыг хийсний дараа “ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР” байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Ер нь бол Хөгжлийн банк 2011 оны 02 сарын 10-нд байгуулагдсан. Гол зорилго нь Экспортыг дэмжин, импортыг орлох, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилготой Монгол улсын ЭКЗИМ банк гэсэн үг. Харамсалтай нь энэ банк “Чингис бонд”-ын 1,5 тэрбум доллар, “Самурай бонд”-ын 30 тэрбум ень, тус банк өөрөө 580 сая долларын зээл босгосон. Ингээд банк мөнгөтэй болонгуут “БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ” гээчийг байгуулсан. Өнөөгийн энэ бухимдал, улстөрчдийн нөлөөлөл нь энэ зөвлөлөөс эхтэй. Ерөнхий сайд нь ТУЗ-ийн дарга нь болчихсон, ямар ч мэргэжлийн хүмүүс байхгүй, улстөрчид өөрсдөө гар дүрээл, хууль бус тоглоом эхэлсэн. Энэ зээлийг тэр гишүүнд, тэр сайдад, тэр банкинд өг гэдэг схемийг зохиосон. “Эрдэнэтийн 49”, “Дубайн гэрээг байгуулсан” нөхдүүд гэсэн үг. “ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВРЫН АРД байгаа бүлэглэлийнхэн аятайхан байгаарай. Энэ хүмүүс нийлж Засгийн газрын эсрэг ажиллагаа явуулахаар оролдож байна. Та нар чадахгүй. Битгий горьд гэж хэлье” гэв. 2012 оны 12 дугаар сард Засгийн газраас баталсан 179-р тогтоолыг та бүхэн хараарай. Хэн хэн байв гэдэг нь тодорхой болно гэв.

Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлээс үзвэл ХӨГЖЛИЙН БАНКНЫ АРД БАЙГАА улстөрчдийн бүлэглэл нь тухайн үеийн “ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР-”ын баг бүрэлдэхүүн байжээ!

Тодруубал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас үнэт цаас борлуулж босгосон хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг сонгох шалгуур үзүүлэлтийг тогтоох, гарч болох эрсдлийг эрсдлийг тооцох, эрсдлийн удирдлагаар хангах үүрэг бүхий бодлогын зөвлөлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг даргалж, орлогчоор нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ажилласан бол гишүүдэд нь Сангийн сайд Ч.Улаан, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, ҮХАА-ын сайд Х.Баттулга, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Одхүү, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар багтаж, нарийн бичгийн даргаар нь Б.Шинэбаатар ажиллажээ!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Хөгжлийн банкны өнөөгийн асуудал УЛСТӨРЧДИЙН БҮЛЭГЛЭЛТЭЙ ШУУД хамааралтай учраас энэ мэдээллийг нийтэд ил болгосон хэмээн мэдэгдлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.