Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэж данхайсан бүтэцтэй ч ажил нь явдаггүй, бензины үнийн өсөлтийг ч барьж дийлэхгүй атлаа татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд үрж тансагласан яам байна. Энэ яамны ганц явуулж байгаа төсөл нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Батноров сум, Бэрхийн уурхайд байгуулж буй “ДАЛД УУРХАЙН МУЗЕЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”. Энэ төслийг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа эхлүүлж байсан бол одоо хүчээр дуусгах үүрэг өгсөн байдаг.
Үүнээс өөрөөр гялайж гялтайх ажил алга. Үндэсий баялагийн сангийн тухай хууль, Уул уурхайн биржийн тухай хууль гээд нэн шаардлагатай хуулийг өргөн барьж, хэлэлцүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл байхгүй. Харин дэд сайд О.Батнайрамдал нь Англи улсад 9 хоног сайхан амарч, юм үзэж нүд тайлж байгаад ирсэн. Тэгвэл байнга шахам шүүмжлэлд өртөөд байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндонг 2022 оны эхээр ихэнх хэвлэл бензины нөөцгүй боллоо, та ажлаа хийж чадсангүй, хариуцлагаа хүлээж огцор гэсэн агуулгаар хянах үүргээ гүйцэтгэж шүүмжилсэн. Гэтэл төд удалгүй тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал НЭР БҮХИЙ 13 хэвлэлтэй ХААЛТЫН ГЭРЭЭ хийж, тус бүр 20 сая, нийт 260 орчим сая төгрөөр гэрээлжээ.
Ингэхдээ 2022 оны 01 дүгээр сарын 20-с 2022 оны 10 дугаар сарын 20 хүртэл яамны мэдээг ОНЦЛОХ МЭДЭЭ хэсэгт нийтлэхийг шаардсан байна. Сайдынх нь алдааг шүүмжилж бичсэний төлөө ийнхүү ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР хаалтын гэрээ байгуулж байгаа нь энэ яамны бодлого үйл ажиллагаа хаалттай, асуудал их байгааг нотлож байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин