ЦАРЦСАН БАРИЛГЫН цаадахь ТӨРХ буюу УМГАР ӨРӨӨНД чихэлдсэн ГЕРОНТОЛОГИЙН төвийн АХМАДУУД!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-04-15

Улстөрч.мн сайт энэ удаад ахмадуудын эмнэлгийн барилгыг онцолж байна. Геронтологийн Үндэсний төв буюу ахмадын эмнэлэгийг шинэчлэн барих төсөл нь одоогоос 12 жилийн өмнө эхлүүлсэн ч суурь рам нь тавигдаад царцсан гэх. Нийт гүйцэтгэл нь 47 хувьтай аж. Сүхбаатар дүүрэгт байрлах одоогийн байр нь нийт 1800м2 байрныхаа 517 м2 –д 17 өрөөнд үйл ажиллагаа явуулдаг гэв. Үлдсэн хэсгийг нь 2005 онд Засгаас хувийн хэвшлүүдээ дэмжих зорилгоор хувийн эмнэлгүүдэд ХУВЬЧИЛЧИХСАН аж.

Ахмадууд энэ эмнэлгээр үйлчлүүлэх дуртай ч, эмнэлэг нь, байгаа орчин нь тун чиг давчуухан гэдгийг онцлов. Эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээнд хамрагдаж ахмадууд Байрыг нь томгож, тухтай болгох хэрэгтэй. Нэг жижигхэн умгар өрөөнд хоёр өөр мэргэжлийн эмч суучихаад хүн үзэж байна. Наад захын стандартад нийцэхгүй байна. Бөгчим өрөөнд ороод суухаар амьсгал боогдоод, давчдана. Ийм эмнэлгийн үйлчилгээ гэж байхгүй. Олон жил гацаж байгаа шинэ барилгыг нь шулуухан бариад өгөөсэй гэж хүсье” гэсэн бол өөр нэг үйлчлүүлэгч

“Ахмадын эмнэлгийн эмч нар нь туршлагатай, эмчилгээ үйлчилгээ сайн. Одоо ганцхан хэвтэж үйлчлүүлдэг өрөө тасалгаа хэрэгтэй байна. хөгшчүүл бид чинь энэ эмнэлэгээр үйлчлүүлэх дуртай” гэлээ. Үйлчлүүлэгчдийн хувьд ямартаа ч эмнэлгийн үзүүлдэг үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг ч, орчин нөхцөл, зай талбайг нь голсоор байна.

Уг эмнэлгийн Ерөнхий захирал Ч.Хишигжаргал ярихдаа “Өнөөгийн байгаа байр маань үйлчлүүлэгчдийнхээ ая тухай, стандартын шаардлага хангахгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Би ч бол биеэрэ мэдэрч байна. Шинэ барилгын ажил нь 12 жил гацлаа шүү дээ. Төсөв нь жил болгон ордог ч, ажил явдаггүй. Сэтгэлтэй хүн алга. Эхлээд 3000м2 дөрвөн блок гэж яригдаж, зураг төсөл нь батлагдсанаа одоо өөрчлөлт ороод гурван болоод газар нь шахагдчихсан. Төсөв мөнгө нь юу болов, яав гээд хөөцөлдөхөөр яам тамган дээрээ л гацчихсан байдаг” гэв.

Монгол улсын нийт хүн амын гуравны нэг нь ахмадууд. Геронтологийн үндэсний төвийн хувьд Улаанбаатар хотын есөн дүүргийн ахмадуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг цор ганц үндэсний хэмжээний төв. Геронтологийн төвийн гадна болон дотор орчин үнэхээр шаардлага хангахгүйгээс гадна хувийн эмнэлгүүдээр дуурсэн тул зарим ахмадууд залуучуудад дайруулах ч эрсдэлд байна. Нэг сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгээс ч долоон дор нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байна. Жил ирэх тусам ахмадуудын тоо нэмэгдэж байна. Өнөөгийн байдлаар манай улсад 300 мянга гаруй ахмад настан байдаг гэсэн судалгаа бий. Нийт хүн амын 9,8 хувь. Энэ тоо удахгүй 15-20 хувь болж нэмэгдэнэ. Манай төр ийм байдлаар хандвал АХМАДУУД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДАЛГҮЙ талийгаач болох өндөр эрсдэлтэй байсаар. Насаараа төр түмний төлөө зүтгэсэн ахмадуудынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж чадахгүй байгаа Төр засагтаа тэд ямар гомдлох биш дээ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.224.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.