Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын нэг гол хэсэг нь яах аргагүй эрчим хүчний салбар. Энэ ч утгаараа түүний шууд удирдлага доор эрчим хүчний зохицуулах хороо гэж нүсэр бүтэцтэй ч хийсэн ажил багатай нэг байгууллага байдаг. Даргаар нь УИХ-ын гишүүн асан А.ТЛЕЙХАН ажиллдаг. Монгол Улсын дулааны цахилгаан станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 6.5 тэрбум кВт.ц, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 648.3 сая кВт.ц, дотоодын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 7.1 тэрбум кВт.ц болж байна. 2020 онд ОХУ болон БНХАУ-аас нийтдээ 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авсан байна. Үүний 80 хувийг буюу 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг Оюутолгой ХХК нь БНХАУ-аас импортоор авчээ.
Гэтэл мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчид хуралдаж “Гоулд ланд” ХХК-д таван жилийн хугацаатай эрчим хүчний тусгай зөвшөөрлийг олгожээ!! Тодруулбал, Өмнөговь аймгийн Номгон суманд БНХАУ-д цахилгаан экспортлох, дотоод эрчим хүч нийлүүлэх нийлүүлэх зориулалт бүхий эрчим хүчний 600 МВт-ын барилга байгууламж барих тусгай зөвшөөөрлийг таван жилийн хугацаатай олгожээ.
Ийм ашиггүй, байж боломгүй, мөрөөдлийн зүйл ярьж, тусгай зөвшөөрөл нэрийдлээр жижиг компаниудаас МӨНГӨ ХАЛААСАЛЖ СУУДАГАА БОЛИХ хэрэгтэй. Харин түүний оронд айл өрхийн цахилгааны мөнгийг бууруулах арга хэмжээ авбал арай үнэнд ойр сонсогдоно шүү!!
Азийн эрчим хүчний сүпер тоглогч болоод буй БНХАУ-д цахилгаан, эрчим хүч нийлүүлэх холын мөрөөдөл тээж таван жилийн хугацаатай зөвшөөрөл авсан “Гоулд ланд” ХХК нь Монгол улсын иргэн Ч.Бямбацэрэн гэгч хүний үүсгэн байгуулсан компани бөгөөд анх 2006 онд уул уурхайн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ашигт малтмал хайх зэрэг үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан эрчим хүчний барилга байгууламж барьсан туршлагагүй компани юм. Ийм компанид чухам юуны учир эрчим хүчний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон нь учир битүүлэг байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин