Дарга, сайд нарын машины ТОРГУУЛЬД 33,1 сая төгрөгийг ТӨРӨӨС төлжээ! Г.Чинзориг та ТАЙЛБАР ХИЙХ үү!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-04-21

Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд 13 төсвийн байгууллага байдаг. Түүний нэг нь Засгийн газрын автобааз юм. Энэ баазын даргаар Ганболдын Чинзориг ажилладаг.

Сайд дарга нарын болон төрийн үйлчилгээний алба хаагчдын авто машины хэрэгцээг хангадаг Засгийн газрын Автобаазынхан машиныг нь даахаас гадна зөрчил гаргасан торгуулийнх нь мөнгийг бас төрөөс даажээ. Тодруулбал тэд 2021 оны 09 дүгээр сард 33,1 сая төгрөгийг ТОРГУУЛИЙН ТӨЛБӨР нэрийдлээр Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.