Одоогийн шинэ үеийн дараагийн үе, гарч ирж байж харилцаа хандлага үнэлэмж нь ойрхон болж мэдлэг чадвар ойлголцол нэг болж хуучин үеийн үзэл бодол байр суурь хандлага өөрчлөгдөнө гэж харж байна. Шинэ зууны хүүхэд залуучууд биднээс өөрсдийгөө ойлгохыг, сонсохыг, дэмжүүлэхийг, ярилцахыг, хүндэтгэхийг хүсэж байна. Хүний хөгжил өөрчлөгдөж хүн төрөлхтний ажлын хэв шинж, амьдрах нөхцөл байдалд өөрчлөлт орж хүн юуг анхаарч яаж амьдрахыг дэлхий нийтийг хамарсан цар тахал бидэнд ойлгуулж өгсөн.
Бид:
-Хүн хүнтэйгээ харилцах хандлагаа өөрчлөх
-Хүн байгальтайгаа харилцах хандлагаа өөрчлөх
-Мэдээлэл мэдлэгийн дарангуйлалд өртөх хандлагаа өөрчлөх
-Баялаг бүтээх хуваарилах хандлагаа өөрчлөх
хэрэгтэйг сануулж бүгдээрээ нэг саванд багтаж нийгмийн хөгжилд хамтаараа асуудлаа шийдвэрлэж хүн хүнээ хүндэтгэх, хүний мөн чанарыг дээдлэх аливаа хүн амьтныг алагчлахгүй байхыг ойлгууллаа.
Өнөөдөр бидний амьдарч байгаа орчин ямар байна вэ?
- Хөдөлмөрлөж олоогүй орлого
- Ухамсаргүй зугаа цэнгэл
- Төлөвшилгүй боловсрол
- Ёс суртахуунгүй бизнес
- Хүмүүнлэг бус шинжлэх ухаан
- Итгэл үнэмшилгүй шашин
- Зарчимгүй улс төр
ийм нөхцөл байдал дунд бид амьдарч явна. Нөгөө талаас, ертөнцийг үзэх үзэл бодол нь төлөвшөөгүй буруу зөв үйлдлээ ялган салгаж мэдэхгүй өөртөө болон бусдад төвөг болсон нийгмийн стресс бухимдал дунд ажиллаж байна. Мөн бүх зүйлийг сөрөг байдлаар бодож, бичиж, бусдыг муулж сэтгэл нь амарч, буруу мэдээллээр тархиа цэнэглэж, өөрийгөө өмөөрч бусдыг үгүйсгэгч олширлоо.
Тэгэхээр бид боловсролоороо дамжуулан нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлж харилцаа хандлагаа өөрчлөх, боловсролыг нийгмийн асуудал, улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа гэж ойлгон салбарын өөрчлөлт шинэчлэлийг иргэн бүр үе шаттайгаар ойлгох хэрэгтэй байна. Иймд, удахгүй УИХ-д хэлэлцэгдэх Боловсролын ерөнхий хууль болон одоо хэлэлцэж байгаа хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох ёстой.
Боловсролын үйлчилгээнд хамрагддаггүй нэг ч хүн, айл өрх байхгүй.
Тэхээр миний бие та бүхэнд салбарын өөрчлөлт шинэчлэл болон саяхан байгуулагдсан БЕГ-ын чиг үүрэг бүтэц боловсролын салбарт хийгдэж байгаа бодит ажлаас товчхон дурдъя.
Монгол улс 5 удаа Боловсролын хууль баталж гаргасан байдаг. Хамгийн сүүлд 2002 онд батлагдсан Боловсролын хууль одоогоор хэрэгжиж байна. 2000-с хойш 365 гаруй дүрэм журам, тушаал шийдвэр, зүйл заалтад өөрчлөлт орсон.
Жишээ нь: 2012 онд
-Багшийн мэргэжил дээшлүүлэх институт,
-Боловсролын хүрээлэн,
-Боловсролын үнэлгээний төв зэрэг байгууллагуудын эрх зүйн орчин бүрдсэн.
-2011-2013 онд олон улсын сургалтын хөтөлбөрийг уялдуулах шинэчлэл хийгдсэн /Кембриж/
-2012 оноос сургалтын цөм хөтөлбөр /Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих/
-2016 онд хөтөлбөрийн менежментийн цикл
-2019 онд сайжруулсан сургалтын хөтөлбөр
-2020 онд Чанарт суурилсан боловсролын шинэчлэл
-2021 оноос ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх арилгах цогц төлөвлөгөө гэх мэт...
Монгол улсын боловсролын салбарын бодлогын баримт бичиг нь дэлхийн болон олон улсын чиг хандлагатай уялдаж хийгддэг. Монгол улс Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны баримт бичиг
-2021-2030 Боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөө
-2021-2025 онд Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
-2020-2024 оны Монгол улсын Засгийн гарын үйл ажиллагааны хөтөлбөр
Боловсролын ерөнхий газар
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар нь Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Засгийн газрын агентлаг байгуулах тухай” 403 дугаар тогтоолоор байгуулагдсан.
Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар Боловсролын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлахдаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын төв, Их, дээд сургуулиудын хотхоны өмнөх захиргаа гэсэн 3 байгууллагыг нэгтгэж, Боловсролын хүрээлэн /хуучин нэрээр/, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн технологийн төвийн зарим чиг үүргийг шилжүүлсэн.
Боловсролын ерөнхий газар нь 8 газар 5 хэлтэстэй орон тооны дээд хязгаар нь 171 мэргэжилтэнтэй .
-Суралцагчийн хөгжлийн газар 2 хэлтэстэй
- Тэгш хамруулах боловсролын хэлтэс
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс
-Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үнэлгээний хөгжлийн газар 1 хэлтэстэй
- Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлтэс
-Багш ажилтан, байгууллагын хөгжлийн газар 1 хэлтэстэй
- Насан туршийн боловсролын хэлтэс
-Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газар
- Захиргаа удирдлагын газар 1 хэлтэстэй
- Хууль эрх зүйн хэлтэс
-Санхүү төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газар
-Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газар
-Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн бүтэцтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Боловсролын ерөнхий газрын чиг үүрэг нь:
- БЕГ нь хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт салбарын хөгжлийн стратеги, бодлого төлөвлөлтөд тусгагдсан арга хэмжээ төлөвлөгөөг оновчтой хэрэгжүүлэх
-Хэрэгжилтэд нийцсэн нөөцийг хуваарилах төлөвлөгөөг боловсруулж батлуулах хэрэгжүүлэх
- Хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах
- Хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах, холбогдох талуудад хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх
- Бүх шатны сургалтын байгууллага, багш ажилтан албан хаагч иргэдэд сургалт, семинар, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах
- Салбар дундын болон нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, арга зүйгээр хангах
- Боловсролын ололт, амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана.
Байгууллагын үйлчилгээний хэрэглэгч нь:
Бүх түвшний сургалтын байгууллага, багш суралцагч, эцэг эх, асран хамгаалагч иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгчид нь яамд, засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага , их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.
Бид бүх шатны боловсролын агуулгыг тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар зөв хүмүүжил, хандлагыг ирээдүй хойч үедээ төлөвшүүлж зөв боловсрол, мэдлэгийг авснаар ирээдүй маань хязгааргүй хэрэгцээг оновчтой төлөвлөж, зөв зохион байгуулж явах иргэнийг бий болгох юм.
Хийгдэж буй бодит ажлаас...
Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна.
-Ерөнхий боловсролын сургууль , цэцэрлэгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх зорилтын хүрээнд боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна.
-Төсвийн шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төсөвийг2022 оны санхүүгийн жилээс Боловсрол шинжлэх ухааны сайдын багцад нэгдсэн байдлаар баталдаг болсон бөгөөд Засгийн газрын. 2022 оны 3 дугаар сарын 2 ны өдрийн 91 дүгээр тогтоолоор хувьсах зардлын дундаж норматив, аргачлалыг шинэчлэн баталсан.
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2022 оны төсвийг дээрхи Засгийн газрын тогтоолын дагуу тооцож хуваарилсан.Сургууль, цэцэрлэгийн төсвийг хүүхдийн тоо, хэв шинж бүлгийн тооны хүүхдээс хамааран тогтоож байна.Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн төсөв ил тод нээлттэй, шудрага хуваарилагдаж эхэлсэн.Энэ ажлаа бид сум, аймаг нийслэлд цахимаар болон хэсэгчилэн ажлын байран дээр нь очиж тайлбарлан асуултанд нь хариулж байна.
Цахим шилжилтэнд шилжиж байна....
- Бид хаана байгаагаас үл хамаарч төрийн үйлчилгээг гар утсан дээр авах боломжтой боллоо.
-Өнөөдөр 650 орчим төрийн үйлчилгээ цахимаар авч эхэллээ/хорооны тодорхойлолт , диплом,гэрчилгээ бүх төрлийн лавалгаа/
-Төр өөрт нь байгаа мэдээллийг иргэдээс шаардах асуудал байхгүй боллоо.
-Цахим орчинд шилжсэнээр эдийн засагт хэмнэлт авчирч иргэдэд хүртээмжтэй ил тод шуурхай байдал бий боллоо...
- Цаашид сум,аймаг нийслэлд байгаа төрийн хүнд сурталт үйлчилгээ цахимд шилжинэ...
Мэдээлэл холбооны технологийн дэвшил 21-р зууны хүмүүс бидний энгийн ахуй, хувь хүнд өөрчлөлтийг авчирч бидний амьдралын чанарт өөрчлөлт гарч, нийгмийн харилцаа маань дижитал системд шилжлээ.
Биеийн жаргал эрүүл мэндэд, оюун ухааны жаргал эрдэм мэдлэгт байдаг.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин