УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төсвийн тотодголын хууль”-г яаралтай горимоор хэлэлцэж буй. Төсвийн тодотголоор 800 гаруй тэрбум төгрөгийг 2022 онд хийж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнээс танаж буй. Харин гуя дагаж хүзүү гэдэг шиг Төсвөө хэмнэх гэж байгаад эргүүлээд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах гэх агуулга бүхий LRT төслийн 2,8 тэрбум долларын Засгийн газрын өрийн баталгаа буюу өрийн бичгийн төсөл орж ирэв.
Түр хорооноос оруулсан уг төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд тодорхой хоёр заалтыг дэмжээгүйн дотор дээрх төсөл орсон нь хэрүүлийн гол сэдэв болов. Үүнээс болоод УИХ-ын гишүүд нутаг усаараа талцан зодолхох шахуу л юм болов. “Үзэлцье л гэнэ. Барахгүй шүү” л гэнэ.
Асуудлын гол нь “Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд ХУУЛЬ ЗӨРЧИХ ҮҮ, ҮГҮЙ ЮУ” гэдэгт байгаа юм. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын зүгээс “Хотын асуудлыг шийдье гэж оруулж ирсэн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай зэрэг олон хууль зөрчиж байгаа учраас дэмжихгүй. Бид хувь хүн засагладаг биш хууль засагладаг улс байна” гэж тунхагласан. Нэг гараараа гоё юм биччихээд нөгөө гараараа хуулиа зөрчиж болохгүй. Хотын түгжрэлийг бууруулах энэ төсөл чинь ирээдүйд бүрдэх УИХ-ын бүрэн эрхэд шууд халдсан тогтоол орж ирсэн. Ингэж болохгүй шүү дээ” гэж учирлав.
Харин Э.Бат-Амгалан даргатай “Хотын хөгжлийн түр хороо”-ны 24 гишүүн “Энэ тогтоолыг хэлэлцэхгүй бол бид 24 төсвийн тодотголыг дэмжихгүй” хэмээн хясан боогдуулах санаагаа шууд илэрхийлчихэв.
Тэдний зүгээс “Улаанбаатар хотын түгжрэл өнөөдөр ажилгүйдэл, ядуурлаас ч чухал болчихлоо. LRT төслийг хэрэгжүүлэхгүй бол 2024 онд Улаанбаатарчууд ТЭГ ЗОГСОЛТОД ОРНО” гэв. Үнэний ортой л зүйл. Гэхдээ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БОЛОХГҮЙ. Хотын түгжрэлийг шийднэ гээд улсынхаа хуулийг зөрчиж болохгүй. Үүнийг хуульч хэмээн өөрийгөө цоллодог Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд мэдэхийн дээдээр мэдэж, санахын дээдээр санаж байгаа. Гэвч хуулиа зөрчөөд ч хамаагүй зүтгүүлчихвэл 2024 онд ядаж дахин сонгогдоход нийслэлийн гишүүд нүүр бардам, гэдэс цатгалан байх нь... Яг үнэндээ явуургүй улстөр л дөө. Ч.Хүрэлбаатар гишүүний улдан эсэргүүцэж байгаа хуулийн гаргалгаа нь яах аргагүй зөв. МАН-ын мөрийн хөтөлбөрт хувь хүн биш хууль засагладаг байна гээд заачихсан. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үүнийг дэмжсэн.
2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт “5.3 АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛГҮЙ ЦЭВЭР ХОТ” бүлэгт “5.3.5. Нийтийн тээврийн үйлчилгээнд хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автобусны тоог нэмэгдүүлж, парк шинэчлэлтийг үргэлжлүүлнэ.”, 5.4 ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР бүлэгт 5.4.2. Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам барина, 5.4.6. Нийтийн тээврийн тусгай замын автобус төслийг хэрэгжүүлж, автобусны буудлыг өвөл, зуны улиралд зорчигчдод ая тухтай байдлаар барьж байгуулна гэсэн бол Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт “Аюулгүй, найдвартай, их багтаамжтай нийтийн тээврийг хөгжүүлэн, үндэсний үйлдвэрлэгчдийн 400–аас доошгүй автобус, тролейбусаар парк шинэчилнэ” гэжээ.
Түүнчлэн 2021 оны 07 дугаар сард батлагдсан “НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ” хуульд ямар нэгэн зохицуулалт, заалт үгүй байна. Тэгэхээр “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл буюу LRT хөнгөн галт тэрэг” төсөл нь ХУУЛЬ ЗҮЙН ХУВЬД ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ юм.
Үүнийг хэрэгжүүлнэ гэсэн хууль байхгүй гэсэн үг. Хуулиар хэгжүүлнэ гэсэн зүйл заалт байхгүй учраас энэ төсөлгүй хэрэгжихгүй бөгөөд цаашид явахгүй нь тодорхой.
Монгол Улсын их хурлын гишүүний үндсэн үүрэг нь ХУУЛЬ САНААЧЛАН БАТЛУУЛАХ, хэрэгжилтэд хяналт тавих. Э.Бат-Амгалан тэргүүтэй хотын фракц нэгэнт хуулийн мухардалд орчихсон юм чинь ХУУЛЬ САНААЧЛАН өргөн барь. Тэгэхгүй бол явахгүй. Энэ төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ ХӨГЖЛИЙН БАНКНААС гаргана гээд тодорхой заачих. Улс оронд нийслэлд хэрэгтэй гэж байгаа та нөхийн саналыг санхүүжүүлэх боломж Хөгжлий банкинд байгаа шүү дээ!!! Хэрэггүй зүйл зээл олгож үхэртэй үлдэж байхаар ядаж ХӨНГӨН ГАЛТ тэрэгний төсөл гээд дараа нь Э.Бат-Амгалантай хариуцлага тооцоход ч амар.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин