Монгол улсад шүүхийн хараат бус, бие даасан байдлын хангах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аар шүүхийн багц хуулийг шинэчилсэн. Энэ хүрээнд шүүгчидтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэдэг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж, шүүхийн сахилгын хороог шинээр байгуулсан.
Тэгвэл ШЕЗ-ын дарга Д.Зүмбэрэллхам шүүх байгууллагын нийт 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийг Ард даатгалд даатгуулах гэрээг 2021 оны 12 дугаар сарын 22-нд нэг жилийн хугацаатай байгуулж хураамжид нь 442 сая төгрөгийг төлжээ!!! Түүнчлэн өмнөх дарга нь “Моннис моторс” ХХК-тай гэрээ байгуулж 1 тэрум 140 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн гэрээг 2021 оны 06 дугаар сард буюу ид ковидын дэгдэлтийн үед байгуулсан. Ингэхдээ 9 ширхэг бага оврын овтобусыг анхан болон давж заалдах шатны шүүхэд олгохоор худалдан авсан байна. Энэхүү гэрээний төлбөр болох 846 сая 877 мянга 500 төгрөгийг 2021 оны 12 дугаар сард шилжүүлсэн байна.
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж үг бий. Шүүхийн байгууллага хууль эрх зүйн хувьд шинэчлэгдсэн ч ачир дээрээ авлига, хүнд сурталтай хэвээрээ байгаа. Монгол улсын иргэд ч шүүх байгууллагад итгэх итгэл нь сэргээгүй хэвээр л. Ийм байхад шүүгч нарынхаа амь насыг ДААТГААД, татвар төлөгчдийн мөнгөөр АВТОБУС УНАА АВЧ ӨГӨӨД Ч үр дүнд хүрэхгүй байна шүү дээ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин