2016-2020 онд эрх барьж байсан хамаг бүдүүн бүлэг 33:32-аараа зодолдож нэг хэсэг “хагарч” хугарч байв. М.Энхболд, хотын Су.Батболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй нөхдүүдийг албан тушаалаас нь салгав. Ингээд хагарч бутарсан олонхийн бүлгийг зангидах хүндхэн алба Өвөрхангайн “ХААН” гэгдэж байсан Д.Тогтохсүрэнд шилжсэн юм.
2018 оны улстөрийн ширүүхэн улстөрийн дүйвээнээр бүдүүн бүлгийг залуурдах эрх өвөртөлсөн Д.Тогтохсүрэн дарга наанаа намба зааж, тохитой томоотой мэт боловч цаагуураа төрийн албыг “төрлийн алба” болгож, өөрийн хүмүүсээ “чихсэн” тухай мэдээллийг зарим мэдээллийн сайт онцолжээ.
Тодруулбал, Мэдээллийн isee.mn сайтад бичсэнээс үзвэл “эхнэр Д.Оюунчилэгийгээ ЧД-ийн Улсын бүртгэлийн газрын даргаар ажиллуулсан” гэжээ. Түүнчлэн хүргэн Б.Мөрөн нь Монголбанкинд газрын захирал, хэлтсийн даргаар ажилладаг тухай дурджээ. Агаарын бохирдлыг бууруулж чадаагүй гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцон шинэ бүрэлдэхүүнийг томилсон. Тэгвэл одоо тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Э.Баттулга нь мөн л бүдүүн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүний эхнэрийн хамаатан гэж тодотгожээ.
Түүнчлэн Д.Тогтохсүрэн гишүүн удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг “Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо”-роо дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох ёстой мөнгөнөөс “хумсалсан” баримт ч бас байна. Тодруулбал, хоршооны байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг дунд үйлдвэрийн газар”-аас хэд хэдэн удаа мөнгө авсан баримт байна.
Ядарсан олны боломжийг хулгайлж өөрт давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээх Д.Тогтохсүрэн даргын өмнөх ангийн хэд хэдэн гишүүн “ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН” гэдгийг гишүүн эрх биш мэдмээрсэн.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин