Нийслэлийг хотыг ердөө 500 мянган хүн амьдрах хүчин чадалтай хот байхаар Орос ах нар анх Ерөнхий төлөвлөгөөг нь гаргаж өгсөн юм гэдэг. Одоо бол энэ тоо гурав дахин нэмэгдэж, хот хүний ч, эдийн засгийн ч, тээврийн ч ачааллаа даахаа больчихсон. Тиймдээ ч үе үеийн хотын дарга нар хотыг шинэчлэн төлөвлөж, дагуул хот байгуулах тухай сүүлийн хэдэн жил эрчимтэй ярих болсон. Хотоор нэг стандартгүй барилга, цэгцгүй төлөвлөлт болсоны гол буруутан нь аль ч намын үед Ерөнхий архитехтороор ажиллаж ирсэн нь Н.Нацагдоржтон гэхэд хилсдэхгүй.
Хотын ерөнхий архитехтороор ажилласан Н.Нацагдорж гэж хэн бэ!
Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургуулийг төгссөн. 1994 онд Техникийн Их Сургуулийг архитектор мэргэжлээр төгссөн, 2000 оноос Сүхбаатар дүүргийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанаас ажлын гараагаа эхлүүлээд дүүрэг хариуцсан архитектор, улмаар 2006-2010 болон 2012-2015 он хүртэл Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Сүүлд Улсын баатар Э.Бат-Үүл даргын үед ажлаасаа халагдсан. Энэ нь Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны хажууд 18 давхар орон сууцны барилга барих зөвшөөрөл өгснөөр тус байрны сууринд хөрсний нуралт үүсэж иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байгаа. Нийт 50 айлын 200 гаруй иргэн зочид буудалд орогнох дээрээ тулсан. Тухайн үедээ л халуун үйл явдлын гол эзэн болж байсан нөхөр. Анх авто машины гараашийн зориулалтаар зөвшөөрөл авч байсан ч явсаар байгаад 18 давхар худалдаа үйлчилгээний төвтэй орон сууцны зөвшөөрөл болж хувирсан уг асуудалд Нийслэл болоод БХБ-ын яамынхан хариуцлага хүлээх ёстой байсан. Тэр нь Н.Нацагдорж тэргүүтэн. Удалгүй 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас “Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын төлөө хамтдаа” гэсэн уриатайгаар Шар хад, Да хүрээ зах, Цайз орчимд одоогийн МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн эсрэг Гэр хорооллыг өөрчилье гэж зориг шулуудаад 8 9, 17, 24 дүгээр хороодод нэр дэвшсэн ч “өвдөг шороодсон” гашуун түүхтэй нэгэн.
Э.Бат-Үүлтэйгээ хамт шинэчилье гэсэн ардчиллын багт нэр дэвшиж ялагдсан тэрбээр тэр өдрөөс хойш усанд хаясан чулуу шиг таг алга болчихсон. Улаанбаатар хотын хамгийн муу бүхэнтэй нэр холбогдсон тэрбээр чих нь дүлий мэт л болов.
Гэтэл гай газар доороос, гахай модон дотороос гэгчээр Замын түгжрэлээ ч шийдэж чадахгүй, 10 аргын тоог гар хураагаа оролцуулан бодоод ч зөв хариу гаргаж чаддаагүй бөх нөхрийн удирдлагын багт тооноор ороод ирэв. Тэр хэзээнээсээ л аль ч намд хоосон хонохгүй, бялдууч маркийн нөхөр гэдгийг эрхэлж байсан ажлаас нь шууд дүгнэчихэж болохоор. Хоёр хуваагдаж, тамганы хэрүүл дунд тулалдаж байгаа АН одоо түүнд хэрэггүй л дээ, аргагүй. Угаас АН-ын томчуудтай муудалцсан залуус “хонзонгоо тайлах гэж” МАН-ыг бараадан ажил албан тушаал горилдог нь нууц биш болсон.
Нүүрсчин Л.Наранбаатарыг хар л даа. З.Энхболд руу оймс шидэж галзуураад, намаасаа хөөгдсөн. Төд удалгүй МАН-ыг бараадан “аяга хоол горьдож” явсаар эцэстээ бусдаад дээрэмдэж авсан “ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТЫН ҮЙЛДВЭР”-т ноён болов. МАН ч гэж арчаагүй, хүний нөөцгүй, чадавхгүй нам. НАМЗХ гэж баахан цүнхчин, архичин залуус бэлдсэн ч тэдэн дунд нь АН-аас урваж ирсэн “бууны ноход”-ыг барах хүн байхгүй байж таарсан.
Ядарсан цагт НАМАА орхиод өөр намд шигдсэн Н.Нацагдорж гэв гэнэт гарч ирэнгүүтэй “Туул голыг сувагчилж хуваагаад усан тээвэр хөгжүүлнэ” гэж үлгэр шиг зүйл яриад нийслэлчүүдийн дургүйг хүргээд амжив. Хотын Ерөнхий архитехтор хүн ингэж “будыг доромжилж” болно гэж үү!! Түүний ярьсаныг хотын дарга Д.Сумъяабазар хүртэл улдан эсэргүүцэж “Юун мөрөөдөл яриад байгаа юм бэ. Улаанбаатар хотод усан тээвэр байна гэж юу байхав дээ” гээд ямар тэнэг нь ингэд хэлчихэв гэх шиг л эгдүүцэж, ихэд ярвайв.
2020 оны сонгуулиар хотыг хөгжүүлэх үүрэг хүлээсэн Д.Сумъяабазарын багт “мөрөөдлийн багийн гишүүн Н.Нацагдорж” урилгагүй ирчихээд хамаг нэр хүндийг нь унагаж байна. Хотын намд Ерөнхий архитехтор хийчих бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй гэхээр аргагүй ч юм уу даа, хөөрхий. 10 жил хотод хариуцлагатай алба хашсан хотыг жинхэнэ утгаар нь бөглөрөө, таглаанд унагаж, зөвшөөрөлгүй барилгаар дүүргэсэн нөхрөөс ИЛҮҮ САЙН АЖИЛЛАХЫГ хүлээх хэрэггүй л дээ, МАНай хотынхон!!
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар бол Улаанбаатар хотын хөгжлийнЕрөнхий төлөвлөгөөг чанд мөрдүүлэх, хот төлөвлөлт, хот байгуулалтын төрийн бодлогыгнийслэлд хэрэгжүүлэх ажлыг чиглүүлэн зохион байгуулах, хяналт тавих, хот байгуулалтынмэдээллээр иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгууллага болохоос хэн нэгэн урилгагүй зочны мөрөөдлөө ярьдаг үлгэрийн ертөнц биш л баймаар юм!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин