МӨНГӨ УГААХТАЙ тэмцэх нэрийдлээр МӨНГӨ ҮРДЭГ байж болохгүй биз дээ, Д.Баярсайхан даргаа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-04

Монгол улсад МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ, олон улсын санхүүгийн байгууллагын хар жагсаалтад орохгүй байх зорилгоор олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Түүний нэг нь олон улсын санхүүгийн байгуулагуудад хураамж, шимтгэл төлөх явдал.

Санхүүгийн зохицуулах хорооноос IOSCO олон улсын байгууллагын дансанд 59 сая 524 мянган төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 26-нд, FINA  олон улсын байгууллагын дансанд шилжүүлгийн хураамж нэрээр 29 сая 912 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ сэтгүүл хэвлүүлэхэд урьдчилгаа гэж 22 сая 350 мянган төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр шилжүүлсэн байна.

Энэ мэтээр Монгол улсын мөнгө санхүүгийн системийн салбарыг удирддаг байгууллагаас гадны улс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь хэр оновчтой зөв шийдвэр байсан бэ гэдгийг бодох цаг ирээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.