Н.Анхбаяр дарга 10 саяар ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД оролцож, хоёр нүүр материалыг 50 саяар НИЙТЛҮҮЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-05

Монгол төрийн гадаад харилцааны бодлогыг тодорхойлогч гол байгууллага бол Гадаад харилцааны яам. Энэ байгууллагын бүх мөнгө төгрөгийг Төрийн нарийн бичгийн дарга нь зохицуулдаг. Тус яамны төрийн нарийн бичгийн даргаар Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр ажилладаг. 

Гадаад яамны Н.Анхбаяр дарга Австрали улсад 10 сая төгрөгөөр зөвлөлдөх уулзалтад оролцсон бол Дэлхийн монголчууд цогц арга хэмжээнд оролцон Монголын нууц товчоог мянган хувь Болгар болон Румын хэл дээр хэвлүүлэхэд 40 сая 405 мянга, гадаадын сэтгүүлд хоёр нүүр материал нийтлэн гаргахад 50 сая 661 мянган төгрөг зарцуулсан байна.

Засгийн газраас тэвчиж болох зардлаа хэмнэ гэсээр байтал нэг сарын дотор 100 орчим сая төгрөг үрсэн нь ХЭМНЭЛТЭД хэр нийцэж байна вэ!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.