Үндэсний статистикийн хорооноос Монголчуудын 27,9 хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалгааг гаргажээ. Үүний гол буруутан нь ковид гэж эрх баригчид ярьдаг. Гэтэл ард түмнээ ядуу амьдруулж байгаа гол хүчин зүйл бол улстөрчид, төрийн байгууллагынхан. Төрийн байгууллагынхан үр ашиггүй зардал ихээр гаргадаг. Үүний нэг жишээ бол Архивын Ерөнхий газар. Тус байгууллага яг ковидын хөл хорион дундуур, иргэд ковидын тооноос өөр мэдээлэлгүй байх үеийг далимдуулан татвар төлөгчдийн мөнгөөр “ГУДАМЖНЫ НЭР” өөрчилсөн.
Тэгвэл иргэд идэх хоолгүй, уух эмгүй байгаа энэ цаг үед бас л үрэлгэн зардал гаргаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 44 орчим сая төгрөгөөр “ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ” худалдан авчээ! Сайхан Ц.Нямдорж сайдын хөрөг нэвтрүүлгийг хийлгэж хадгална гээд 40 сая төгрөг төсөвлөчихсөн байсныг манай сайт мэдээлсэн.
С.Энхбаатар даргаа! Архивын барилгад тоног төхөөрөмж хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ цаг нь биш байна шүү дээ! 40 гаруй сая төгрөгөө хэмнээд нэг иргэний нэг жилд идэх хоолны мөнгийг гаргаж болохгүй юу. Саяхан баригдсан өндөр шилэн барилгад суудаг танд иргэд нь өлсөж, зүдэрч байсан ч хамаагүй гэж үү! Засгийн газраас хэрэггүй зүйлд төсөв зарцуулахаа боль гэсэн тогтоол гаргасан.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин