Г.Сайханбаяр сайд аа!! Цэргийн алба хаагчид БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТӨЖ байна!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-07

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл”-г тайланг гаргажээ. Тайланд Монгол улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт алба хааж буй цэрэг дайчид БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД өртөж байна, зүй бус харьцаа, дэглэлт, амиа хорлолт нэмэгдсэн талаар дурджээ. Тодруулбал

Цэргийн анги, салбарт цэргийн дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн улмаас хугацаат цэргийн алба хаагч амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйнзөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгтхүчинд, 217 нь хилийн цэрэгт, 9 нь дотоодын цэрэгт хамааралтай байна. Зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил авчээ. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 7 тохиолдлын 3 нь усанд живсэн, 2 нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас,1 нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, 1 нь амиа хорлосон байна. Харин энэ хугацаанд 27 хугацаат цэргийн алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирчээ. Дээр дурдсан 98 сахилгын зөрчлийн 41 буюу 41.8 хувь нь дүрмийн бус харьцаа, 24 буюу 24.4 хувь нь хугацаат цэргийн албанаас оргон зайлсан зөрчил байна.

Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 217 гэмт хэрэг, зөрчилд 298 алба хаагч холбогдон шалгагдаж, 37 цэргийн алба хаагчийн амь нас хохирсны 13  нь  хугацаат  цэргийн  алба  хаагч,107  цэргийн  алба  хаагч  дүрмийн  бус  харьцааны зөрчил гаргасны 36 нь хугацаат цэргийн алба хаагч байсан бол цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт 31 хугацаат цэргийн алба хаагч холбогджээ.

Бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил, жендэрт суурилсан хүчирхийллийн  нэг  хэлбэр  бөгөөд  цэргийн  алба  хаагчдын  хоорондын  итгэлцэл, харьцаа, албаны нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Социологийн судалгаанд оролцогчдоос ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад  өртөж  байсан  талаар  тодруулахад  бусдыг  үнсэх  тушаал  өгөх,  тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтэнээр оролдох, бэлгийн дур хүслээ ёс  бусаар  хангах  зэргээр  илэрч,  зэвсэгт  хүчин,  хилийн  цэрэгт  тус  бүр  8  хугацаат цэргийн алба хаагчид бэлгийн дарамтад өртсөн гэсэн бол цэргийн алба хаасан 17 иргэн бэлгийн дарамтад ямар нэгэн байдлаар өртөж байснаа илэрхийлжээ. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахын салбарт болж өрнөж буй дарамт, дэглэлтийн эсрэг сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Ганзориг нар ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй бол аавын хөвгүүд амьд харихаа болих нь шүү!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.