Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, зэвэгт хүчний салбарынханыг дэлхий мэддэг болсон. Манай улсын цэрэг дайчид дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй, гарамгай амжилттай оролцдог.
Харин сүүлийн жилүүдэд МАН-ынхан Засгийн эрх барьсан цагаас эхлэн цэргийн алба хаагчид зодуулах, дэглүүлэх, яргалуулах байдал газар авсан. Хүний эрхийн үндэсний комиссын санал тайлангаас харвал ЦЭРГҮҮД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД өртөж байна гэсэн сэтгэл сэрдхийлгэм мэдээ гарах болов. Аав ээжийнхээ хайранд нялхаараа байсан залуусыг цэргийн алба нэртэй яргын албанд татаж, эрэмдэглэж, улмаар амь насанд нь халдсан тохиолдол ч бас мэр сэр гарсаар байна.
Гэтэл Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал ноён Г.Сайханбаяр өөрийн шууд захиран зарцуулах эрхтэй “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мөнгөөр ёстой нэг “гараа угаах” гэгч нь болж байна. Даргадаа дэглүүлж, зодуулж, тэрч бүүхэл амь насаараа хохирч, бэлгийн мөлжлөгт өртөж буй алба хаагчдаа хамгаалах, уулзаж ярилцах, сургалт сурталчилгаа хийхийн оронд гадагшаа томилолтоор явах, гадны зочдыг хүлээн авах, БЭЛЭГ ДУРСГАЛ худалдан авах зэрэгт ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 1,1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн хэмнэлтийн хууль” гээчийг санаачлан батлуулсан. Уг хуульд “Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох, Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулахыг хориглоно” гэж УИХ-ын чуулганы индрээс мэдэгдсэн. Тэрчлэн 2021 оны Засгийн газрын 43-р тогтоолд хүртэл тодорхой заасан. Г.Сайханбаяр сайд аа! Д.Ганзориг генерал аа! Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоолыг ингэж улаан цайм зөрчиж болдог юм уу, Та бүхэн бол хууль хэрэгжүүлдэг, цэргийн байгууллагынхан, монгол улсын үлгэр жишээ болох ёстой газрууд.
Цэргийн анги, салбарт цэргийн дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн улмаас хугацаат цэргийн алба хаагч амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйнзөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгтхүчинд, 217 нь хилийн цэрэгт, 9 нь дотоодын цэрэгт хамааралтай байна. Зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил авчээ. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 7 тохиолдлын 3 нь усанд живсэн, 2 нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас,1 нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, 1 нь амиа хорлосон байна. Харин энэ хугацаанд 27 хугацаат цэргийн алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирчээ. Дээр дурдсан 98 сахилгын зөрчлийн 41 буюу 41.8 хувь нь дүрмийн бус харьцаа, 24 буюу 24.4 хувь нь хугацаат цэргийн албанаас оргон зайлсан зөрчил байна.
Гаднаас зочид урьж, төсвийн мөнгөөр “ГАРАА УГААХЫН ОРОНД” цэргийн алба хаагчдаа чадавхжуулж, офицер ахлаг нартаа ХҮН ЁСНЫ сургалт, ХҮН ЧАНАРЫН уулзалт орвол дээргүй юу!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин