Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилт 14 дэх удаагаа амжилттай болж өнгөрсөн. Энэхүү сургуулийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд зохион байгуулсан билээ. Тус хээрийн сургуулиар Монгол, Оросын алба хаагчид өмнөх жилүүдийн уламжлалыг сэргээж нэгэн удирдлага дор нэгдэн хамтдаа үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгвэл Ковидын дэгдэлтийн үед болсон хоёр улсын цэргийн хамтарсан бэлтгэлийн үеэр 800 орчим сая төгрөгийн бараа материалыг нийлүүлээгүй аж.
Тодруулбал, Зөөврийн өргөх камер, сэндвичин байр, зөөврийн халуун усны газар, их зургаан ханатай монгол гэр, зөөврийн саун, душ гэх мэт 22 нэр төрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан аваагүй байна. Ингэснээр төсвийн 800 орчим сая төгрөгийг “ЗУВЧУУЛСАН” байж болох магадлалтай юм. Батлан хамгаалах яамны удирдлагууд энэ асуудалд ХАРИУ ТАЙЛБАР ХИЙХ шаардагатай байна! Орос Монголын хамтарсан цэргийн сургуулилтын зардлаас энэ мэтээр ХУМСАЛЖ, ДАРГА САЙД нар өөрсдийн хөрөнгөө өсгөдөг юм биш биз дээ арай!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин