Засгаас ТӨСВӨӨ ХЭМНЭ гээд байхад ЗАВХАН АЙМГИЙН удирдлагууд ЗААЛ ТОХИЖУУЛАХАД 150 саяыг төсөвлөжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-17

Засгийн газраас 2021 оны төсвийн хэмнэлтийн 43-р тогтоолыг батлан хэрэгжүүлсэн бол энэ жилээс барьцаа ахиулж УИХ-аар ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ гэгчийг батлуулсан. Энэ нь үгэнд ордоггүй хэдэн агентлаг, аймгуудын дарга нартаа САНУУЛГА өгөх гэсэн хэлбэр байж ч болох юм. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас үр ашиггүй төсөв зарцуулалтыг хэмнэж, онц шаардлагагүй бүтээн байгуулалтаа царцаах шийдвэр гаргасан. Гэвч Завхан аймгийн удирдлагуудад энэ хууль ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ. Уг нь хууль хүн бүрт тэгш үйлчилнэ гэж заасан нь бий.

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нь сандал суудалтайгаа зууралдсан нэг нөхөр бий. ИТХ-ын төлөөлөгчид огцруулах хуралдаан зарлачихаад санал хураалт явуулахад тэрбээр огцрох болзлоо хангасан ч бөөрөнхий биш зүрх зурсан байна хэмээн маргаан хэлж гонжиролдсоор байгаад үлдчихсэн намтартай нэгэн.

Аймаг орон нутагт нь хийж хэрэгжүүлэх төсөл төсөлбөр, тулгамдсан асуудал олон байхад Засаг даргын тамгын газрынхаа хулын заалыг шинэчилж засахаар орон нутгийн иргэдийн төлсөн 150 сая төгрөгийг зарцуулах аж. Гэтэл аймаг орон нутаг нь өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж, бусад аймгуудаас доогуур орж байхад эрхэм дарга нар гоё заалан суухыг л чухалчилжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.