МХЕГ-ын удирдлага, хамт олон 20 хоногт 70 сая төгрөгөөр АМРАЛТЫН ГАЗАР, хоолонд ЗАРЦУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-18

Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хяналт шалгалт хийж, мэргэжлийн зөвлөгөө өгдөл гол байгууллага бол МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР юм.

Монгол улсад Коронавирусийн цар тахал хүчтэй дэгдэж, түүнийг хяналтад байлгахад тус байгууллагынхан чухал үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Гэхдээ дандаа дардан сайхан байсангүй бололтой. Засгийн газрын 43-р тогтоол гарчихсан улс даяараа мөрдөж, элдэв хурал цуглаан, уулзалтыг зөвхөн цахимаар хийх шийдвэр гарчихсан байхад МХЕГ-ын дарга Т.Гантулга 43-р тогтоолыг зөрчиж үр ашиггүй сургалт зохион байгуулж, улмаар үргүй зардал гаргаж, орон нутаг, харьяа байгууллагуудынхаа дарга нартай СОНГИНО АМРАЛТАД ГУРАВ хоносон байж болзошгүй баримтыг хүргэж байна.

Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 08-аас 10-ний хооронд МҮЭХ-ны Сонгино амралтын газарт гурван хоног “ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 31 сая 114 мянган төгрөгийг зарцуулсан байна. Нийт 80 хүний сургалт, хүлээн авалт, өдрийн хоёр хоолтой гэж тооцсон байна.

Үүнээс өмнө буюу 2021 оны 11 дугээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “Арга билэг ресорт”-д “ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ” гэх агуулга бүхий сургалтыг 35 хүнд гурван хоногийн турш орно гэж тооцоолж 45 сая төгрөгийг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС гаргасан байна. Энэ мэтээр ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН үед МХЕГ-ын удирдлага, хамт олон 20 хоногийн завсартайгаар 70 ГАРУЙ САЯ төгрөгөөр АМРАЛТЫН ГАЗАРТ амарч, ХООЛ УНДАНД зарцуулжээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.107.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.