ЭГИЙН ГОЛЫН төсөлд Хөгжлийн банкнаас 10,6 сая долларын ЗЭЭЛ ОЛГОСОН  үр дүн гараагүй аж!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-19

Хөгжлийн банкны талаар хянан шалгах (тусгай шалгалт) үүрэг бүхий УИХ-ын түр хорооны хуралдаан боллоо. Хуралдаанд түр хорооны гишүүдээс гадна Хөгжлийн банкны удирдлагууд, Проркурорын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут Хөгжлийн банкнаас “Эгийн голын усан цахилгаан станц барих” төсөлд 10,6 сая долларын зээл олгосон байна. Үр дүн нь ямар байна вэ гэдгийг тодруулахад ажлын хэсгээс “Энэ зээлийг зөвхөн ТЭЗҮ хийлгэх, ажилчдын цалин хөлс олгоход зарцуулсан” байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л..Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хөдөлгөх ёстой. Гэвч үүнийг зогсоох, гацаах зорилготой гадна дотны улстөрийн ажиллагаа явагдаж байгаа. Хаалттай хуралдаанаар ил тод ярилцаж болно. Хэн хаана гацаахад ямар саад учруулаад байгааг мэдээлж болно” гэдгийг УИХ-ын чуулганы индрээс мэдэгдэж байсан удаатай.

Эгийн голын усан цахилгаан станц бол Эг голд баригдах томоохон төсөл бөгөөд Монгол улс эрчим хүчний хараат байдлаас гарахад ихээхэн хөшүүрэг болох чухал ач холбогдолтой. Гэвч дээрх төслийг өөрийн газар нутгаараа дамжуулахгүй гэдгийг ОХУ-ын тал мэдэгдээд буй билээ. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр буюу өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулсан. Энэ төслийн зорилго нь төвийн эрчим хүчний системийн диспетчерийн горим, тохиргоог хангаж, импортын эрчим хүчийг бууруулах чухал онцлогтой.

Техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, эрчим хүчний зах зээлийн судалгаа, газар хөдлөл, чичирхийллийн судалгаа, археологийн, авран хамгаалах ажиллагаа, загас болон усны амьтдын судалгаа, урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын нарийвчилсан зураг зэрэг бүхий судалгаа, шинжилгээний ажлыг шинээр хийж гүйцэтгэсний зэрэгцээ БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс төслийг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлүүлснээр ЭГУЦС төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангаад байсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгж татан буугдаж ийнхүү төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан ч өнөөдрийг хүртэл ажил нь урагштай явахгүй байгаа юм.

Эгийн голын УЦС-ын төслийг БНХАУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс санхүүжүүлэхээр хоёр тал тохиролцоод байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.