Н.Отгонцогт даргаа! 97 саяар ШАРИЛ хадгалах байр барихын оронд АЛТАНБУЛАГИЙН БООМТ дээр ЦЭВЭРХЭН ЖОРЛОН бариулчихаач!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-25

Монгол Улсын хойд бүсийн гол хаалга, хоймор нутаг бол Сэлэнгэ аймгийн Аланбулаг сум. Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэл Улаанбаатартай холбосон олон улсын чанартай 25 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Тэгвэл энэ сумын Засаг даргын тамгын газраас орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөрөө ШАРИЛ ХАДГАЛАХ БАЙР барих  аж. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 97 сая 770 мянган төгрөгийн үнийн дүн бүхий ТЕНДЕР зарлажээ!!!

Н.Отгонбат даргаа! Танай суманд жилд хэдэн хүн нас бардаг юм бэ, хэдэн хүний шарилыг хадгалах гэж 100 орчим сая төгрөгийг үргүй зарцуулах нь вэ? УИХ, Засгийн газраас Алтанбулаг сумыг боомт хот болгон хөгжүүлэхээр яриа хэлэлцээр хийж, төсөв мөнгө суулгасан шүү дээ. Монголоос ОХУ- руу гарч байгаа иргэд Алтанбулагийн боомтод очиход тохитой бие засах газар байдаггүй шүү дээ. Хүүр хадгалах байр барихын оронд ядаж аятайхан бие засах газар байгуулчихвал хийх ажил чинь яг байндаа тусчих гээд байна шүү даргаа!!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.23.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.