УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: ЦҮНХ БАРИГЧ нарт зориулсан хууль батлахыг дэмжихгүй!!!
-Төрийн албаны хуулийн хүрээнд гишүүд багагүй анхаарал хандуулж байна. Хоёр зүйл заалт орж ирж байна шүү дээ. ОУБ-д ажиллаж байсан иргэнийг шууд төрийн албанд ажиллуулах, шалгалтгүйгээр иргэнийг нэг жилийн гэрээгээр шууд ажиллуулж болно гэдэг заалтууд. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хууль хэрэв батлагдах юм бол шууд ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД очоод унах ийм хууль байгаа. Энэ унах хуулийг бид хэлэлцэх шаардлагагүй л гэж үзэж байна. Олон Улсын байгууллагад ажиллаж байсан байж болно
Гэхдээ Монголын нөхцөл гэдэг шал ондоо шүү дээ. Тэр хүн Олон Улсын байгууллагад ажиллаж байснаараа төрийн байгууллагад очоод ажиллаж болно. Гэтэл анхан шатны мэргэжилтэнд хүрэхгүй хэмжээнд Монголын нөхцөл байдлаа мэдэхгүй нөхдүүд орж ирнэ
Тийм учраас үүнийг дэмжихгүй байгаа. Хэрэв тийм чадалтай юм бол ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАА өгөөд тэнцэж болно шүү дээ. Тэгэхгүй байна. Хоёрдугаарт нэг жилийн хугацаагаар төрийн албанд томилох тухай асуудал орж ирж байгаа. Энэ нь яах гэж байна гэхлээр ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, ДАРГА ДААМЛУУД, САЙД нарын цүнхийг барьж байсан нөхдүүдээс ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАА ДАВЖ ЧАДАХГҮЙ өчнөөн амьтан үлдээд байгаа
Тэр хүмүүсээ шууд төрийн албанд оруулж ажиллуулах зорилгоор энэ хуулийг оруулж ирж байгаа. Дарга даамлууд, гишүүд сайд нар ЦҮНХ БАРИГЧ дагуулж болно оо. Гэхдээ жаахан мэдлэгтэй цүнх баригч дагуулаа
Ядаж төрийн албаны шалгалт давдаг ЦҮНХ БАРИГЧ дагуулал даа. Тэгэх юм бол өөрсдийн НҮҮРЭЭ УЛАЙЛГАН, УЛАЙЛГАН, хүнд доромжлуулах ийм хууль өргөн барихгүй шүү дээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин