“Чингис хааны музей” –н удирдлагууд 13 саяар ГЭР авах нэрийдлээр төсвийг ӨӨР ЗҮЙЛД ЗАРЦУУЛСАН уу..!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-28

Байгалийн түүхийн музейг сүр дуулиантайгаар нурааж туурин дээр нь “ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ”-г барьсан. Уг музейд Монголын төрөөс чухал ач холбогдол өгч тун богино хугацаанд ашиглалтад оруулаад байна. Энэ музейд үзвэр, эд өлгийн зүйлс шаардлагатай. “Өнөмонгол” ХХК-тай 13 сая 200 мянган төгрөгийн бараа материал худалдан авчээ! Цуу ямбуу, зулхай, порлон, өргөн энтэй даавуу, туузан уяа, эсгий зэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-нд худалдан авсан байна.

Ингэхдээ “ГЭР ХУДАЛДАН АВАХ” гэсэн агуулгаар худалдаа хийсэн бололтой. Чингис хааны музейн шилэн дансны мэдээлэл баримтыг баталгаажуулахаар “ӨНӨ МОНГОЛ” ХХК-ний удирдлагатай холбогдоход “Чингис хаан музей манайтай гэрээ байгуулж  ХОЁР ГЭР, үзмэрүүд боож, нүүлгэлт хийхэд шаардлагатай эд зүйлс авсан. Ямбуу, эсгий, порлон зэргийг авсан” гэв.

Харин Чингис хааны музейг төлөөлж гэрээ байгуулсан эрх бүхий этгээдийн зүгээс “Үзмэрүүдээ боох зүйлс ямбуу, эсгий, порлон зэргийг авсан. Гэр нь тусдаа” гэв. Ямартай ч худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь баттай. Гэхдээ нэрийг өөрчилж оруулахаа мартчихаж. удахгүй засаад оруулъя гэдэг тайлбар хийлээ. Энэ нь төрийн байгууллагын ажилтан албан хаагчид эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, улмаар дараа нь засаж залруулж болдог гэсэн ойлголтоор ажилд хандаж байгаа нь хачирхалтай

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.246.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.