Л.Халтар: Би хэзээ ч ХААНА Ч ШАЛГУУЛАХАД нүүр бардам байна
-Гашуун сухайтын уртын тээвэр эхлэж байна, Шивээ хүрэнгийн боомт нээгдэж байна гэдэг таатай мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Тодорхой хугацааны дараа уртын тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. 2022 оны 05-р сарын 25-аас 06-р сарын 01-ны хооронд Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэгт манай гадаад яам Хятадын талтай зөвшилцсөн байна. Тийм учраас ойрмогхон УРТЫН ТЭЭВЭР Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлд хийнэ. Мөн жил гарантай зогссон Шивээ хүрэн боомт ойрын өдрүүдээс эхэлнэ. Мэдээж Хятадын талаас тавьдаг шаардлагууд хуучин хэвээр байгаа. Айлын талаас тавьдаг нэг шаардлага байдаг шүү дээ. Монголчууд минь халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж өгөөрэй гэдэг. Монгол улсаас экспортонд гарч байгаа нүүрсний тээвэрт оролцож байгаа жолооч нар ковидын шинжилгээ, эерэг гарахгүй байх нь чухал. Цар тахал бүр мөсөн холдчихоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг өмнөхөөсөө улам илүү чангатгаж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ
-Эрсдэл гарвал зогсоох уу?
-Зогсоохгүй гэсэн баталгаа байхгүй. Бид нар халдвар хамгаалалаа урьд өмнөхөөс илүү сахих шаардлагатай байна шүү
-Хятадын талаас эрээний хил гаалийн удирдлагуудыг саатуулсан шалгаж байгаа гэдэг мэдээлэл гарч байна. Үүнд таныг шалгуулах ёстой гэдэг мэдээлэл ч гараад байна. Авлигын сүлжээтэй Л.Халтар сайд холбоотой гэх мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Тийм. Би харсан. Эрээнд байж байгаа хил гаалийн улсуудыг тодорхой шалгаж байгаа гэдэг асуудлыг та бүгдийн адил сошиалаас харсан. Албан ёсоор авсан мэдээлэл үгүй байна. Миний тухайд бол хил, гаальтай холдбоотой ямар байдлаар тэгж хэлж байгааг мэдэхгүй байна. Надад идсэн уусан зүйл байхгүй учраас хэзээ ч хаана ч шалгуулахад нүүр бардам байна
-Таны хамаарал бүхий хүнийг тээвэр зуучийн компанитай гэдэг шүү дээ?
-Тэгж яриад байдаг юм. Тэрийгээ батлаад л гаргачих. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр тийм зүйл байхгүй
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.252.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин